"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа хэвийн, жигд байна

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа хэвийн, жигд байна

"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа хэвийн, жигд байна

Монгол Улсын төсөвт cүүлийн хоёр жилд нэг их наяд төгрөг давсан орлого дараалан төвлөрүүлсэн "Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа хэвийн, жигд байна. 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулан, түүхэн дээд амжилт тогтоосон баялаг бүтээгч уурхайчид 2021 онд ч энэ амжилтаа ахиулахын төлөө хичээн ажиллаж буй юм.

Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед "Эрдэнэт үйлдвэр"-ийн хамт олон 2021 оны эхний аравдугаар сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-гаас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас цар тахлын энэ хүнд цаг үед ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гаргаснаар Монгол орныхоо 21 аймаг, 330 сум, 450 мянган аж ахуйн нэгжийн ус, дулаан цахилгааны мөнгийг он дуустал төлөхөөр шамдан ажиллаж буй юм.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хоногийн 24 цагийн тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн газрын хувьд эмх цэгц, эв нэгдэл, ёс зүйг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа, сахилга дэг журам, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлган, ЗОГСОХ ЭРХГҮЙ-гээр хариуцлагатайгаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж