АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Оросод айлчлав

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Оросод айлчлав

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Оросод айлчлав

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үндэсний аюулгүй байдлын ахлах зөвлөхтэй Москва хотноо Мягмар гаригт уулзсан талаар Оросын Аюулгүйн зөвлөлөөс мэдээлэв.

Хоёр улсын харилцаа Элчин сайдын яамдтай холбоотойгоор хурцадмал хэвээр байна. Оросын засгийн газар өөрийн орны иргэдийг АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллах боломжгүй болгосноор тус яамны үүргийг “манаач”-аас хэтрэхгүй болгосон гэх шүүмжлэлийг өнгөрсөн долоо хоногт хүлээсэн.

Ерөнхийлөгч Байден албан тушаалаа авсан даруйд Оросын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авахаар "ханцуйгаа шамласан" юм. Алексей Навальныйн амь насанд халдахыг завдсан, 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, АНУ-ын холбооны агентлагуудыг хакердсан “SolarWinds” ажиллагаа зэрэг олон шалтгаан түүнд байв.

Байден, Путин нарын өнгөрсөн зургадугаар сард Женев хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтаар талууд ОХУ-ын нутаг дэвсгэрээс АНУ-д аливаа халдлага хийхээс урьдчилан сэргийлэх тухай "шинжээчдийн зөвлөгөөн" эхлүүлэх тохиролцоонд хүрсэн. Үүнээс хойш талуудын харилцаа сөргөлдөөн багатай байв.

Гэвч Оросоос АНУ руу чиглэсэн ээлжит кибер довтолгоо эхэлж, Оросын цэргийн хүч Украины хил дээр төвлөрч болзошгүй нөхцөл үүссэнээр хурцадмал байдал дахин бий болох эрсдэлтэй байна.

Бернсийн айлчлалын талаар АНУ-ын Тагнуулын төв газраас мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. Ямар ч байсан ОХУ өнгөрсөн сард Төрийн департаментын дээд албан тушаалтан Виктория Нуландад тавьсан хоригоо цуцалсаны дараахан уг айлчлал болж байгаа билээ.

Путин Ромд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болон Шотландад үргэлжилж буй уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээрт “Сovid-19”-тэй холбоотойгоор биечлэн оролцохоос татгалзсан. Гэхдээ Путин, Байден нар он гарахаас өмнө дахин уулзах төлөвтэй байгааг Кремлиэс мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж