“Facebook” царай таних технологийн хэрэглээг зогсоохоор болов

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

“Facebook” царай таних технологийн хэрэглээг зогсоохоор болов

“Facebook” царай таних технологийн хэрэглээг зогсоохоор болов

“Facebook” гэрэл зураг, видеон дээрх хэрэглэгчдийг автоматаар таньдаг царай таних технологийн хэрэглээг зогсоож байгаагаа Мягмар гаригт мэдэгдлээ. Царай таних технологийг ашиглах байдал нийгэмд түгшүүр төрүүлж байгаа нь энэхүү шийдвэрийг гаргах шалтгаан болжээ.

“Facebook”-ийн Хиймэл оюун ухааны дэд ерөнхийлөгч Жером Песенти өөрийн блогтоо "Энэхүү технологийн хэрэглээг зохицуулах дүрмүүдийг боловсруулах ажил үргэлжилсээр байна" гэсэн юм. Тиймээс энэхүү тодорхойгүй байдлын үүднээс “нүүр царай танигч”-ийг түр хязгаарлах нь зүйтэй гэж үзжээ.

Тодруулбал, дэлхийн нийгмийн сүлжээний хамгийн том платформ болох “Facebook” нүүр царай таних технологийн ёс зүйтэй хэрэглээг нэвтрүүлэх талаар хэдэн жилийн турш хэлэлцсэний эцэст хэрэглээг нь зогсоох шийдвэрт ийн хүрсэн байна.

Аюулгүй байдлын үүднээс жижиглэн худалдаачид, эмнэлэг болон бусад бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл хэрэглэгддэг уг технологи хувийн нууцыг алдагдуулж, гадуурхагдсан бүлгүүдийг онилж, хөндлөнгийн хяналт бий болгодог гэх шүүмжлэл хүлээдэг.

Тухайлбал, “Facebook” компанийн нүүр царай таних программ урт хугацааны туршид хяналт шалгалтын бай болсоор ирсэн юм. АНУ-ын Холбооны худалдааны комисс 2019 онд хувийн нууцтай холбоотой гомдлын дагуу “Facebook” компанид таван тэрбум ам.долларын торгууль ногдуулж байв.

Өнгөрсөн долоо хоногт “Meta” гэж нэрээ өөрчилсөн тус компанийн хэлснээр өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн 30-аас илүү хувь нь нүүр таних тохиргоог сонгон хэрэглэдэг аж. “Meta” ойрын хугацаанд нэг тэрбум хэрэглэгчийн тохиргоог цуцлах бөгөөд арванхоёрдугаар сар гэхэд бүрэн зогсоохоор болжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж