С.Жавхлан тэмцлээ дахин эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

С.Жавхлан тэмцлээ дахин эхлүүлнэ

С.Жавхлан тэмцлээ дахин эхлүүлнэ

"Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ, Засгийн газар огцрохыг шаардаад буй С.Жавхлан тэмцлээ дахин эхлүүлэх аж. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “16 хоног хүйтэн гантиг чулуун дээр хоноход амаргүй байлаа. Жагсаал дээр ирсэн олон мянган хүнд баярлалаа. Жавхлан чинь биеэ илааршуулж байгаад Монголоо сайхан болгохын төлөө тэмцэх болно. Би аав хүн, эцэг хүн тул урт наслахгүй бол болохгүй юм байна. Намайг өвдөөд хэвтэхээр зарим нэг хүн баярлаж байгаа байх. Битгий баярлаарай, удахгүй тэмцэх болно” гэж мэдэгдэв.

С.Жавхлан УИХ, Засгийн газрыг тараахаа илэрхийлж, эх орондоо хайртай бүх залуучуудыг талбай дээр гарч ирэхийг уриалж, эрх мэдэлтнүүд албан тушаалаасаа буух хүртэл төв талбайд суултаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ.

Тэрбээр аравдугаар сарын 15-наас "Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тарах, мөн Засгийн газрыг огцрохыг шаардан 15 хоногийн турш суулт зарласан ч энэ сарын 1-нд бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаст "МУГЖ С.Жавхлан нуруу нь татаад, хамраас нь цус гараад, биеийн байдал нь муудаж, яаралтай тусламж авахаар явлаа. Бидний тэмцэл дуусаагүй. Удахгүй бүх хүчээ нэгтгээд, эргэн заавал гарч ирнэ" хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж