З.Мэндсайхан: Гурил, тэжээлийн үйлдвэрлэлд 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

З.Мэндсайхан: Гурил, тэжээлийн үйлдвэрлэлд 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

З.Мэндсайхан: Гурил, тэжээлийн үйлдвэрлэлд 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг танилцууллаа. Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээврийн асуудлыг шийдвэрлэх, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлууд хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

ГАШУУНСУХАЙТ, ХАНГИ БООМТООР ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ТАТАН АВНА

Эрээнд үүссэн Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж Замын-Үүдээр орж ирэх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд асуудал гарсан. Энэ нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж байгаа учир татан авалт хийх хил гаалийн гарцыг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэжээ.

НИЙСЛЭЛД МАХНЫ ХУДАЛДААНЫ 30 ЦЭГ БАЙГУУЛНА

Ажлын хэсэг төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Иргэдэд үнийн нөлөөллийг хамгийн их үзүүлж буй хүнсний бүтээгдэхүүн бол мах юм. Тиймээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотод гучаас доошгүй ил задгай болон агуулахын худалдааг бий болгох шийдвэр гаргасан байна. Тус цэгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар болжээ.

Улаанбаатар хотын хоёр захад бэлтгэгдсэн мал, махыг цөөхөн худалдааны төвөөр дамжуулан зах зээлд нийлүүлдэг байсан. Энэ төвлөрлийг сааруулах, худалдааны цэгийг нэмэгдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Нийслэлчүүд өвөл, хаврынхаа хүнсний махыг нөөцлөх цаг ирж байгаа энэ үед хэрэглэгч өөрт аль ойр байгаа цэгээс өвлийнхөө идшийг бэлтгэх боломжийг бүрдүүлэх нь чухал.

“Энэ жилийн хувьд өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Мөн шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор аймгууд малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Ингэснээр махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан. Тэгэхээр аймаг орон нутаг болон махны бизнес эрхлэгчид дээрх цэгүүдээр дамжуулан махны нийлүүлэлтээ хийх хэрэгтэй. Мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байж байгаад эрсдэл учрах вий” гэж сайд З.Мэндсайхан анхааруулж байлаа.

ГУРИЛ, ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ДЭМЖИНЭ

Энэ жилийн ургацын төлөв байдлаас хамаараад улаанбуудайн илүүдэл тодорхой хэмжээгээр гарч байна. Гурил болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох зорилгоор тодорхой шийдлийг гаргажээ. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж