Ховдын Зэрэг, Дарви, Цэцэг, Манхан сум цахилгаангүй байна

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Ховдын Зэрэг, Дарви, Цэцэг, Манхан сум цахилгаангүй байна

Ховдын Зэрэг, Дарви, Цэцэг, Манхан сум цахилгаангүй байна

Цасан шуурганы улмаас Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамын 287 дугаар тулгуур хугарчээ. Улмаар тус аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болсон байна. Одоогоор гэмтлийг засварлахаар инженер техникийн ажилтнууд ажиллаж буй бөгөөд цахилгаан ирээгүй байгаа аж.

Энэ талаар "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн Релей хамгаалалтын албаны дарга П.Давааням “Баруун аймгуудад өчигдрөөс эхлэн хүчтэй шороон шуургатай байна. Шуурганы улмаас өнөөдөр орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд цахилгаан тасарсан. Манай инженер техникийн ажилтнууд агаарын шугамын үзлэг хийгээд, дамжуулах багана унасныг 13.00 цагийн орчимд мэдлээ. Одоогоор Гэмтлийг засварлахаар ажиллаж буй учир айл өрх, албан байгууллагууд цахилгаангүй байна. Харин нэгдүгээр зэргийн хэрэглэгчид болох сумын эмнэлэг, Онцгой байдлын газар дотоод нөөцөө ашиглаж байна” гэлээ.

Жилийн жилд цаг уурын таагүй үзэгдлээс болж орон нутагт цахилгаан дамжуулах шугам эвдэрч, аймаг, сумаар тоггүй болох асуудал гардаг. Уг асуудлаар Эрчим хүчний яамнаас “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гардаг. Үүнийг та бүхэн ч мэдэх байх. Ховд аймгийн тухайд бага хэмжээний аваар гарсан тул Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас засварлахаар ажиллаж байгаа. Бусад аймагт цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гараагүй, хэвийн байна. Ер нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан цахилгааны гэмтэл гарсан тохиолдолд нэгдүгээр зэргийн хэрэглэгчид болох эмнэлэг, онцгой байдлын газрын цахилгааныг нөөц эх үүсвэрээс гаргадаг” гэх тайлбар өгсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж