752,138 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

752,138 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 487,104,079 төгрөгийн үнийн дүн бүхий 752,138 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал говь импэкс ХК (MNG +15%), "Алтайн зам ХК (AZH+14.96%), болон "Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR+14.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN-12.73%), "Шивээ овоо" ХК (SHV-12.03) болон "Оллоо" ХК (OLL-11.54%)хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 70 ширхэг "ЭТТ Бонд"-ыг 6,650,000 төгрөгөөр, ам.долларын 4 ширхэг "ЭТТ Бонд"-ын нийт 400 доллараар арилжигдсан байна.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт  65,176 ширхэг нэгж эрх  17,346,841  төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.38 хувиар буурч 38557.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  4,802,038,467,823 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж