Морин хуурын чуулга "Мариинский" театрт урилгаар тоглоно | News.MN

Морин хуурын чуулга "Мариинский" театрт урилгаар тоглоно

Морин хуурын чуулга "Мариинский" театрт урилгаар тоглоно

Морин хуурын чуулга "Мариинский" театрт урилгаар тоглоно

Морин хуурын чуулгынхан ОХУ-ын алдарт "Мариинский" театрын тайзнаа тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 11-нд "Эрмитаж"-ийн концертын танхимд, 13-нд "Мариинский" театрт урилгаар тоглох аж.

Уг тоглолтод Морин хуурын чуулгын уран бүтээлчдээс гадна Үндэсний их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, уран бүтээлээ хүргэх юм байна.

ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан "Рерихийн" музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгын хамт олонд тавьжээ. Улсын нэрээр овоглодог чуулга нь 1992 оны долдугаар сарын 9-нд байгуулагдсан түүхтэй. 1994 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Улсын Филармонийн бүрэлдэхүүнд орж байжээ.

Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байв. Чуулгыг үүсгэн байгуулагч нь уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочиин 2021-11-03 203.98.76.9

Сайхан мэдээ байна, баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе

Avatar

Zochin 2021-11-03 202.126.89.202

Uran buteeliin undur amjilt khusie.

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Монголчуудаа Өглөө Хальтирсан баасан дээрээ Орой Хальтирч болдогүйн шүү 🙏🙏🙏 2021-11-03 202.126.88.156

ЯАНААА ,..ХОРИО СУЛАРЛАА ГЭНГҮҮТ ЭНЭ ХЭДЭН ЗОХИОЛЫН ДУУЧИД НЬ БҮР ТОГТОЖ ЯДАЖ БАЙНА ДОО НЭЭРЭЭ……‼️ МОНГОЛЧУУД МИНЬ ӨГЛӨӨ ХАЛЬТИРСАН БААСАН ДЭЭРЭЭ ОРОЙ ХАЛЬТИРЧ ГЭНЭДЖЖ БОЛДОГҮЙН ШҮҮ ДЭЭ ҮР МИНЬ 🙏🙏🙏

Avatar

zochin 2021-11-03 66.181.179.164

Yamar ergui hun be, bichsen zuiliig ch oilgodoggui, iim "hun" ner zuusen maluud yamar ih olshroo ve!

Avatar

Иргэн 2021-11-03 122.201.22.25

Манай морин хуурын чуулга, Чулууны Чинбат хөгжмийн удирдаачаар нь Оросын хөгжмийн зохиолч Георгий Свиридовын "Тройка" "Зимняя дорога" аялгууг үлээвэр хөгжимгүйгээр маш сайхан тоглож байсныг санаж байна.Ленинградын мариинины театрын тайзан дээр л одоо энэ аялгуугаа тогловол тэндэхийн үзэгчдээс маш өндөр үнэлэлт авна даа. Орос аялгуугаар дуулж чааддагийг Амархүү харуулсан бол бас хөгжимдөж чаддагийг манай морин хуурын чуулга үзүүлэх хэрэгтэй.

Avatar

юра 2021-11-03 202.9.46.217

олон хөгжичний бүрэлдэхүүнтэй маш сүрлэг сайхан тоглолт хийгээрэй. манай хөгжимчид илүү гэхээс дутах зүйл үгт байхгүй

Avatar

Зочин 2021-11-03 192.82.77.172

Goy huvtsas umsuurei…

Avatar

Зочин 2021-11-03 124.158.64.45

Amjilt khusye. Saikhan shu.

Avatar

Зочин 2021-11-03 192.82.66.8

Гадагшаа тоглолт хийх болсон нь сайхан байна. Олон оронд тоглолтоо хийгээрэй, амжилт хүсье

Avatar

UVGUN 2021-11-03 192.82.71.51

BAHARAH BN ZALUUSAARAA.

Avatar

Zaluus 2021-11-03 174.192.130.86

Zygeer zygeer taivan bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж