Морин хуурын чуулга "Мариинский" театрт урилгаар тоглоно

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Морин хуурын чуулга "Мариинский" театрт урилгаар тоглоно

Морин хуурын чуулга "Мариинский" театрт урилгаар тоглоно

Морин хуурын чуулгынхан ОХУ-ын алдарт "Мариинский" театрын тайзнаа тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 11-нд "Эрмитаж"-ийн концертын танхимд, 13-нд "Мариинский" театрт урилгаар тоглох аж.

Уг тоглолтод Морин хуурын чуулгын уран бүтээлчдээс гадна Үндэсний их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, уран бүтээлээ хүргэх юм байна.

ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан "Рерихийн" музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгын хамт олонд тавьжээ. Улсын нэрээр овоглодог чуулга нь 1992 оны долдугаар сарын 9-нд байгуулагдсан түүхтэй. 1994 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Улсын Филармонийн бүрэлдэхүүнд орж байжээ.

Морин хуурын чуулга нь анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийснээр Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байв. Чуулгыг үүсгэн байгуулагч нь уран сайхны удирдагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж