Б.Баабарыг япончууд одонгоор шагнана | News.MN

Б.Баабарыг япончууд одонгоор шагнана

Б.Баабарыг япончууд одонгоор шагнана

 

Япон улсын Засгийн газар арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 2021 оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг зарласан бөгөөд Монгол Улсаас улс төр, түүхийн талаар нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр багтсан байна.

Шагнал: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон

Гавьяа зүтгэл: Япон, Монголын парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй  хувь нэмрээ оруулсан.

1. Б.Батбаяр нь (Баабар) нь 1980-аад оны сүүлээр Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажилласан бөгөөд ардчиллын дараа улс төрд орон Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн (Сангийн сайд) зэрэг өндөр дээд албыг хашиж шинээр бий болсон ардчилсан Монгол Улсыг авч явахад өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж, ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байсан.

2. Баабар нь Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж, ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтэлж, Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн бүтээл болох “Монголын түүх” номоо япон хэл дээр гарган, Японд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ч гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

3. 2000 онд Япон Улс зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин бүс нутаг улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Зүүн хойд "Азийн холбоо" ТББ-ыг байгуулж өнөөг хүртэл тус холбооны тэргүүний алба хашиж, хувийн секторын байр сууринаас улс орнуудын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аргагүй л гадны хүмүүс, мэдэхгүй байна 2021-11-03 103.26.193.144

Япончууд асуудалд хэчнээн шударга хандахыг хичээдэг ч аргагүй гадны хүмүүс болохоор мэдпэхгүй л байна даа. Баабар их зүйл хийсэн. Гэхдээ яг үнэн царай нь өөдгүй муу бөгөөд жулик хүн дээ. Дандаа хүн монжино. Өөрөө болохоор жулик зан гаргаж, үхсэн хүний нэр ашиглаж өндөр тэтгэвэр тогтоолгоод баригдаж нүдний булай болсон. Дан худал дүгнэлт хийнэ. Түүнийгээ цайруулах гэж худал руу улам шигдэнэ. Ардчилсан үзэлтэй гэнэ, үнэндээ яг ямар үзэл баримтлалтай нь мэдэгддэггүй. Тодорхой үзэлгүй хүн дээ.

Avatar

Zochin 2021-11-03 66.181.182.37

Bayar hurgeye. Ene huniig uneleh tuluvshil, bolovsrol manaid dutmag baina l da. Barimtgui hudal huurmag zuild itgedeg, muhar susegend idegdsen baidal arilah boltugai.

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-03 66.181.189.164

Өмхий япончууд хамгийн адгийн амьтдыг шагнаж биднийг доромжилж байна.

Avatar

Зочин 2021-11-03 202.126.89.145

Мал дээрээ байжаахдаа таарсан үхэр вэ чи…

Avatar

Зочин 2021-11-03 192.82.75.246

Чамайг шаггар байж уу? Ха ха. Гэхдээ шагналын нэр арай байх хэрэгтэй. Жишээ нь х.огоор дүүрсэн тархинд өгөх шагнал ч гэх юм уу..

Avatar

Зочин 2021-11-03 122.201.22.25

Гэхдээ Баабар аа, Танакаа меморандум байсан л гээд байх юм. бас 1939 онд худаг усыг хордуулж химийн з****г хэрэглэсэн л гээд байх юм.

Avatar

Зочин 2021-11-03 202.9.40.9

ХОТШ банкыг дампууруулсан. ХОТШ банк дампуурахгүй би толгойгоороо хариуцна гэж хэлсээр байгаад дампууруулсан даа. гэхдээ сүүлийн үед ухаажаад нам гэж туйлшрахгүй байгаа бололтой

Avatar

зочин 2021-11-03 202.9.46.159

Энэ хүнийг хүний эрхийг дээдэлдэг улс орнууд л үнэлнэ. Манай энэ баларсан МАНгар-ын төр мэдэхгүй л дээ.
Баяр хүргэе. Алдарт нийтлэгч

Avatar

Зочин 2021-11-03 202.9.46.46

Банзай

Avatar

Батбаяр.Т 2021-11-03 202.9.40.185

Баабарт баяр хүргэж азжаргал эрүүл энхийг хүсэн ерөөе

Avatar

зочин 2021-11-03 103.57.92.132

Уул нь Баабар л жаахан үнэн юм бичээд байдаг юм даа. Баабарын бичсэн юмыг ойлгохгүй байж шүүмжилдэг баагийнууд даанч их юм даа

Avatar

Зочин 2021-11-03 64.119.25.122

манай монголын хуурамч түүхийг анх удаа үнэнээр нь бичсэн хүн шүү

Avatar

Зочин 2021-11-03 192.82.83.90

Баяр хүргэе.

Avatar

Зочин 2021-11-03 64.119.17.240

Лех Валенсийн өгүүлэгүүдийг/стати/ хуулагч.Ардын банкийг минь сүйрүүлсэн Ард олны толгойг эргүүлэгч

Avatar

Ajaa taij 2021-11-03 202.9.47.37

Zangaragtai niitlelch uls turch duu.Soyon gegeeruuleh uilsed chini ih amjilt husie.

Avatar

Зочин 2021-11-03 202.126.94.219

Баяр хүргэе Шагнал нүдээ олж

Avatar

ZOCHIN 2021-11-03 124.158.120.154

ODONGIIN SURAGAAR ZANGIA ZUUCHEE YU DAA

Avatar

Баяр хүргье 2021-11-03 172.90.229.225

Мундаг юмаа. Ганц Монголдоо л томроод байдаг юм уугэсэн чинь дэлхий хавтгай болчиж

Avatar

зочин 2021-11-03 122.201.22.173

Баяр хүргэж амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж