Б.Баабарыг япончууд одонгоор шагнана

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Б.Баабарыг япончууд одонгоор шагнана

 

Япон улсын Засгийн газар арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 2021 оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг зарласан бөгөөд Монгол Улсаас улс төр, түүхийн талаар нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр багтсан байна.

Шагнал: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон

Гавьяа зүтгэл: Япон, Монголын парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй  хувь нэмрээ оруулсан.

1. Б.Батбаяр нь (Баабар) нь 1980-аад оны сүүлээр Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажилласан бөгөөд ардчиллын дараа улс төрд орон Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн (Сангийн сайд) зэрэг өндөр дээд албыг хашиж шинээр бий болсон ардчилсан Монгол Улсыг авч явахад өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж, ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байсан.

2. Баабар нь Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж, ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтэлж, Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн бүтээл болох “Монголын түүх” номоо япон хэл дээр гарган, Японд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ч гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

3. 2000 онд Япон Улс зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин бүс нутаг улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Зүүн хойд "Азийн холбоо" ТББ-ыг байгуулж өнөөг хүртэл тус холбооны тэргүүний алба хашиж, хувийн секторын байр сууринаас улс орнуудын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж