Кобигийн хөрөнгө оруулсан 6 сая доллар 400 сая болж өсөв

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Кобигийн хөрөнгө оруулсан 6 сая доллар 400 сая болж өсөв

Кобигийн хөрөнгө оруулсан 6 сая доллар 400 сая болж өсөв

Спорт ундааны "BodyArmor" компанийг "Coca-Cola" 5.6 тэрбум ам.доллараар худалдан авч, эгнээндээ нэгтгэлээ. Ингэснээр Кобигийн хувьцааны нийт үнэ 400 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

"BodyArmor"-ийн үүсгэн байгуулагч Майк Риполе ярихдаа “Кобигийн алсын хараа, итгэл үнэмшил байгаагүй бол ‘BodyArmor’ өнөөдрийн энэ амжилтад хүрэхгүй байсан. Би "Coca-Cola"-гийн нэг хэсэг болж, ирээдүйн зорилгоо тодорхойлж буйдаа баяртай байна" гэжээ.

"Coca-Cola" компани 2018 онд "BodyArmor"-ийн 15 хувийг авч байсан аж.

Сагсан бөмбөгийн домогт тамирчин асан Коби Брайантын хувьд 2014 оны гуравдугаар сард зургаан сая ам.доллараар "BodyArmor"-т хөрөнгө оруулж, компанийн 10 хувийг эзэмших болжээ. Кобигоос гадна Жэймс Харден, Скайлер Диггинс-Смит, Андрью Лак зэрэг тамирчид энэхүү компанид хөрөнгө оруулсан аж.

"BodyArmor" нь "Coca-Cola"-гийн худалдан авсан хамгийн өндөр өртөгтэй компани болж байна. Тэд өмнө нь 5.1 тэрбум ам.доллараар "Costa Coffee"-ийг 2018 онд худалдан авч байв. 2011 онд байгуулагдсан "BodyArmor" компани нь "Pepsi"-ийн "Gatorade"-гийн ард ордог хоёр дахь томоохон спорт ундааны брэнд юм. Тэдний араас мөн "Coca-Cola"-ийн "Powerade" жагсдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж