Хятад улс ард иргэддээ хүнсээ нөөцлөхийг уриалав | News.MN

Хятад улс ард иргэддээ хүнсээ нөөцлөхийг уриалав

Хятад улс ард иргэддээ хүнсээ нөөцлөхийг уриалав

Хятад улс ард иргэддээ хүнсээ нөөцлөхийг уриалав

Хятад улс цаг агаарын таагүй байдал, эрчим хүчний хомсдол, “Covid-19”-ийн хязгаарлалттай холбоотойгоор нийлүүлэлт тасалдаж болзошгүй тул хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийг ард иргэддээ уриалжээ.

Тодруулбал, тус улсын Худалдааны яамнаас ард иргэдэд хандан хүнсний ногоо, тос, шувууны мах зэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийг уриалсан мэдэгдлийг Даваа гаригийн орой гаргасан байна. Мөн орон нутгийн удирдлагуудад ард иргэд энэ өвлөөс ирэх хавар хүртэл хүрэлцэх хэмжээний хүнсний зүйл нөөцөлсөн эсэхийг нягтлахыг үүрэгдэж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг давхар сануулжээ.

Хятадад өнгөрсөн зун бороо их хэмжээгээр орж, ургац алдсаны улмаас сүүлийн хэдэн долоо хоногийн турш хүнсний ногооны үнэ өсөөд байгаа юм.

Засгийн газар үүнээс өмнөхөн буюу Хятадын үндэсний баярыг угтан долоо хоногийн амралтын өдөр (10.01-10.07)-т зориулж хүнс ногоогоо нөөцлөхийг санал болгож байв. Гэхдээ өмнөх мэдэгдэл орон нутгийн удирдлагуудад илүүтэй чиглэж байсан тул иргэд төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Харин энэ удаагийн гэнэтийн сэрэмжлүүлэг иргэдийг ихээхэн цочирдуулж байгаа бололтой.

Хятадын “CCTV” телевиз хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийг уриалсан засгийн газрын мэдээ иргэдийг шуугиулж байгаа талаар хүртэл мэдээлжээ. Мөн Хятадын нийгмийн сүлжээгээр энэ талаар олон таамаг хөвөрч буй юм. Тухайлбал, “Weibo”-гийн нэгэн хэрэглэгч “Цар тахал дэлгэрэх үед ч засгийн газар бидэнд хүнсээ нөөцлөхийг анхааруулж байгаагүй” гэсэн бол өөр нэг хэрэглэгч “Эрх баригчид энэ өвөл биднийг хүнс ногоогоор хангаж чадахгүй нь бололтой" гэжээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү түгшүүрийг намжааж, иргэдийг тайвшруулах гэж оролдож байна.

Тухайлбал, төрийн мэдлийн “Global Times” сонины редактор Ху Сижин энэ мэдэгдэл нь Бээжин, Тайбэй хоёрын хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбоотой гэсэн таамгийг үгүйсгэв.

Төрийн өмчит “Economic Daily” Мягмар гаригт мэдээлэхдээ эрх баригчид “Covid-19”-ийн улмаас хэсэг хугацаанд тогтоож болзошгүй хөл хорионд бэлтгэлтэй байхыг иргэдэд сануулж байна гэжээ.

Мөн Худалдааны яамны ажилтан Жу Шяолянтай хийсэн ярилцлагыг нийтэлсэн бөгөөд тэрбээр хүмүүсийн өдөр тутмын хангамж хүрэлцээтэй байгаа бөгөөд “айх аюул байхгүй” гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-11-03 202.9.46.146

Хог вирус хятад ха,гдлууд ашгvй устах цаг нь болжээ хог вирус хятад устаасай.

Avatar

Бид Монголчууд 2021-11-03 59.153.84.139

Дайн хийх бэлтгэлээ хангаж эхэллээ. Үнэхээр түрэмгий болоод байгаа. Монголчууд дотооддоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Хүнсний ногоо тариалалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авахын зэрэгцээгээр Орос. Казакстан,Японтой болон европын орнуудтай худалдаа харилцаагаа өргөжүүлэх, Орсын алс дорнотын усан боомтуудыг өргөн ашиглах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-03 103.1.31.8

Хятадын халдвар өнөөдөрийх нь 100 давсан.Бүгд гэртээ хоригдоод хоол хүнсээ базаа гэсэн л үг . Вакцин нь үйлчлэхгүй алингаа алдахад ойрхон байх шиг .Нийтдээ 16 хот тэр дотороо Бээжин-д нь тогтмол 5 халдвар гарч байна гээд өчнөөн мэдээ байна!!!

Avatar

Зочин 2021-11-03 120.142.31.236

taiwaniig zevsegiin hucheer ezelj magadgui gedgee sanuulj bna daa

Avatar

иргэн 2021-11-03 103.57.94.114

Манай нөхдүүдээс ариа дээр юм аа. Үнэн байдлыг урьдаж хараад ард түмнээ хууралгүй хэлж чаддаг. Аа манайд бол зүгээр зүгээр нөөцөлж болохгүй юу ч болохгүй гэж тайвшруулж байгаад л ар нуруу руу түгжилдэж орхидог шүү дээ. Албан тушаал авахгүй авахгүй гэчээд бүүр хамгийн томыг нь авч байдаг иймэрхүү л ёс суртахуун нийгмийн зан төлөв бүрэлдсэн орон болчоод байна.

Avatar

Badarch taxar 2021-11-03 103.57.95.123

Энэ чинь одоо хятад ногоо иддэг монгоонуудад муу даа !!

Avatar

Зочин 2021-11-03 202.126.88.150

БАЙДЕН КИШИДА Ч БИЛҮҮ ХОЁР ГАРЫГ БАЙГААД ДЭЭР ТАЙВАНИЙГ ЗОХИЦУУЛСАН НЬ ДЭЭР ГЭЖ ПУТИН ШИ ЖИНПИН ХОЁР ТООЦОЖ ДЭЭ. БУШ ШИНЗО АБЭ МЭТИЙН ШИЙДМЭГ ДАЛД УХАМСАРТАА ЗАХИРАГДДАГ ХҮЧИРХЭГ УДИРДАГЧИД БАЙСАН БОЛ ГАРЦААГҮЙ ДАЙН ЭХЭЛЖ МЭДЭХ БАЙЛАА. БАЙДЕНААС ЮМ ГАРАХ УУ. ЭНИЙГ Л ТООЦОЖ ДЭЭ. НААНА НЬ МҮН ЖЭ ИН ГЭЭД ХЭЗЭЭ Ч ХУТГА СЭЛЭМД ГАР ХҮРЭХГҮЙ НЭГ НӨХӨР БАЙНА. ШИ УХААН БЯДТАЙ БИЕ НЬ ЧАЛХТАЙ ДЭЭРЭЭ ӨӨРӨӨ НЭГ АСУУДАЛ НЭГ ТИЙШ НЬ БОЛГОХООР ШИЙДЭЖ ДЭЭ. ДОТООДЫН ДАЙСНУУДАА НАМ ДАРЖ ГАРЧ ИРСЭН ХҮН Ч ӨӨР ЮМАА

Avatar

Зочин 2021-11-03 103.26.194.59

НАЙЗАА ХЯТАД ВИЗГҮЙ Ш ДЭЭ ЭНД ЮУНДАА ХОРГОДООД ШИ ДЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ДАА АЙН ККК

Avatar

Иргэн 2021-11-03 202.5.198.28

Нэг л юм төлөвлөжээ. Хятад ч үнэхээр том гүрэн байнаа. Манайд л хөнгөн тусаасай.

Avatar

Зочин 2021-11-03 202.126.90.112

ТЭВЧЭЭРТЭЙ, АЛСЫН ХАРААТАЙ, УХААЛАГ, АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ ХҮР АРДТАЙ УЛС ИЙМ Л САЙХАН.

Avatar

Зочин 2021-11-03 103.26.194.59

САЙХАН УЛСДАА ОЧООЧ МУУХАЙ МОНГОЛООС МИНЬ ЗАЙЛААЧЭЭ

Avatar

Зочин 2021-11-03 66.181.187.221

Тайванийн асуудлыг ч түргэн шуурхай шийдэж магадгүй юм бн. Их өөрчлөлт болох нь дээ. Том удирдагчдын Мэдэгдлүүд нэг л тууштай хоёрдмол гуравдмал санаагүй болоод эхэлснийг анхаараарай!

Avatar

Зочин 2021-11-03 103.26.194.59

ТАЙВАНИЙ ДАРАА МОНГОЛ РУУ ЭРГЭХ БИЙ ДЭЭ АЙН

Avatar

Зочин 2021-11-03 202.126.89.145

Яана аа одоо, гарууд Тайвань руу дайрах гэж байгаан биш биз дээ?! Дайн болох гээд байгаан байх даа 🙁

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж