"Чингис хаан" одонгоор хэнийг шагнах нь тодорхойгүй байна | News.MN

"Чингис хаан" одонгоор хэнийг шагнах нь тодорхойгүй байна

"Чингис хаан" одонгоор хэнийг шагнах нь тодорхойгүй байна

"Чингис хаан" одонгоор хэнийг шагнах нь тодорхойгүй байна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг  “Монгол бахархал”-ын өдөр болгон жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 5-нд тохиож буй.

“Монгол бахархал”-ын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон. Уг хүндтэй шагналыг энэ жил олгох уу гэсэн асуулт тавигдаж байна.

2021 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн сансарт анх ниссэний 40 жилийн ойн өдрөөр Улсын баатар Ж.Гүррагчаад "Чингис хаан" одон гардуулан өгсөн билээ. Энэхүү хүндэт шагналыг авч байсан эрхмүүдийг танилцуулъя.


ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ /2005 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгчийн гаргасан зарлигаар гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртсэн онцгой тохиолдол юм. Ингэснээр П.Очирбат "Чингис хаан" одон хүртсэн анхны хүн болсон юм.

БЯМБАСҮРЭНГИЙН ШАРАВ /2006 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны долдугаар сарын 6-ны өдрийн зарлигаар Б.Шарав агсныг мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд "Чингис хаан" дуурь бүтээснийг нь үнэлж, энэхүү одонгоор шагнажээ.

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, нэг, хоёрдугаар симфони, "Замбуутивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн.

ДАШИЙН БЯМБАСҮРЭН /2009 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны долдугаар сарын 10-ны өдрийн зарлигаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнаж байв.

Д.Бямбасүрэн Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөж байх үед улс төрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон шилдэг улстөрчдийн нэг билээ.

РАДНААСҮМБЭРЭЛИЙН ГОНЧИГДОРЖ /2010 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сарын 11-ний өдрийн зарлигаар Р.Гончигдоржийг Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан эрх зүйт нийгмийг хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж "Чингис хаан" одонгоор шагнажээ.

ШУА-ийи гишүүн, академич, шинжлэх ухааны доктор (Ph.D), БНСУ-ын Инчоний их сургуулийн хүндэт доктор, Удирдлагын академийн хүндэт профессор, математикч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн тэрбээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг юм.

НАЦАГИЙН БАГАБАНДИ /2011 он/

Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Чингис хаан одонгоор энгэрээ мялаасан тав дахь эрхэм болсон юм. Тэрбээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн, хүнсний инженер технологич мэргэжилтэй.

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж, уг одонгоор энгэрийг нь мялаасан байна.

ДАМДИНЫ ДЭМБЭРЭЛ /2012 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн Чингис хааны одонг хүртээж байжээ. Зарлигт “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох "Чингис хаан" одон хүртээж байна” гэсэн байна.

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, аймгийн МАХН-ын хороонд кабинетын эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, хэсгийн ахлагч, Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дарга. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан. 1990 оноос Улсын Бага хурлын гишүүн. 1992 оноос тасралтгүй зургаан удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүн юм.

ДУМААГИЙН СОДНОМ /2013 он/

Монголын улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Д.Содном 2013 оны арваннэгдүгээр сарын 4-нд "Чингис хаан" одонгоор энгэрээ мялаажээ. Д.Содном нь ард түмэндээ хандан “Монголчууд хийсэн бүтээснээрээ бахархах бус хийж бүтээх үйлсдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэдгээ илэрхийлж байжээ. Энэ үеэрээ Ерөнхийлөгч үг хэлэхдээ "Содном гуай бол Монгол Улсын хоёр зууны хөгжлийг холбон үүрч яваа манай нэр хүндтэй ахмадуудын нэг. Монгол Улсын Ерөнхий сайдуудаас 80 насныхаа босгыг энх тунх алхаж, энэ их хүндэтгэлийг хүлээж байгаа буянтай буурал. Одоогоос хагас зуун жилийн өмнө төрийн сайдын хариуцлагатай албанд томилогдон ажилласан хүн.

Д.Содном гуай бол Маршал Чойбалсангаас хойшхи манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж, Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсаар яваа хүн. Д.Содном гуай бол ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчлэх Монгол төрийн зүтгэлтний ноён нуруу болсон хүн" хэмээсэн байна.

ХАВТГАЙН НАМСРАЙ /2014 он/

Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас "Чингис хаан" одон авсан хүн. Х.Намсрай нь 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажиллаж буй аж.

Тэрбээр физикийн салбарт "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол"-ыг боловсруулан, квант физикийн онолд шинэ чиглэл гаргажээ. Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёолол бий болгосон байна.

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО /2015 он/

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёод хүртээж байжээ. Г.Мэнд-Ооёо нь уг эрхэм шагналыг хүртсэн ес дэх эрхмээр тодорсон юм.

Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн. Монголын Соёл, яруу найргийн академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын олон ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ хөрвүүлэгдэн гарч байсан дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчийн нэг. 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1998 онд "Алтан овоо", "Утгын болор сүм" номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн "ПЕН" клубын шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авсан аж.

ГАНБААТАРЫН АРИУНБААТАР /2016 он/

Дуучин Г.Ариунбаатар нь монгол дуучны авьяас чадварыг дэлхий дахинд харуулж, Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж, 23-хан насандаа Гавьяат цол хүртсэн билээ. Ийнхүү тэрээр "Чингис хаан" хэмээх энэ хүндтэй алдрыг хүртэл арав дахь эрхэм болсон юм. Дэлхийн таван шилдэг дуучны нэгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шалгарч байв.

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР /2017 он/

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Н.Түвшинбаяр нь уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон юм. Тэрбээр Монгол Улсын анхны Олимпийн наадмын алтан медалийг 2008 оны Бээжингийн зуны олимпоос хүртсэн, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин юм. Мөн тэрбээр амжилтаа бататган 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, их наадмын хос медальтан болсон юм.

THE HU /2019 он/

Үндэснийхээ хөгжмийг рок хөгжмийн урсгалтай хослуулсан "The Hu" хамтлаг Монгол Улсын төрийн дээд шагнал болох "Чингис хаан" одонгоор шагнуулсан. "The Hu" хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хүннү рок чиглэлээр уран бүтээл туурвидаг. Хамтлагийн продюсер Б.Дашдондог нь 2009 оноос онд тус хамтлагийг үүсгэн байгуулсан. Тэд 2021 ондоо анхны аялан тоглолтоо АНУ-аас амжилттай дуусгаад буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одон олгох журамд өөрчлөлт оруулж байгууллагад олгохоор болжээ. Ингэснээр одонг жаазлан гардуулах бөгөөд хамтлагийн гишүүдэд жижиг энгэрийн тэмдэг гардуулахаар болсон.

ЖҮГДЭРДЭМИДИЙН ГҮРРАГЧАА /2021 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жилд нэг удаа "Чингис хаан" одон гардуулдаг. Гэвч 2020 онд "Чингис хаан" одон гардуулалгүй өнжсөн билээ. Тэгвэл монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулав.

Ж.Гүррагчаа нь ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14:58 цагт тухайн үеийн ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг. Тэрбээр, Монголоос сансарт ниссэн анхны нисэгч, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Рр 2021-11-03 192.82.68.182

Авах олигтой хүн олдохгүй аргаа барахдаа 30 жилийн өмнө сансарт ниссэн нэг өвгөнд өгч байх. Болиооо наадахаа. Авсан хүмүүс нь бүгд үлгэрийн баатрууд.

Avatar

Зочин 2021-11-03 192.82.73.246

2020 онд ЗХЖШ-ыг Чингис хаан одонгоор шагнасан санагдах юм

Avatar

Зочин 2021-11-03 59.153.115.206

Бага банди – д яасан гэж өгсөн юмбэ Урвагчид

Avatar

Зочин 2021-11-03 202.179.25.63

Гочигоо бас хэрэггүй

Avatar

- 1 2021-11-03 216.38.195.77

ylcuun xamgaaltad

Avatar

- yabt 2021-11-03 216.38.195.77

[[ ylcuun nyyts 2013,2011,2019 ]]

Avatar

Зочин 2021-11-03 202.9.40.56

Олон хүүхдийн зүрхийг эмчилэж буи эмчидээ олгох баилгүйдээ

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Баяраа 2021-11-03 59.153.113.65

Болдсайхан эмчид өгөөчээ

Avatar

Зочин 2021-11-03 203.169.50.126

Obuna shuu

Avatar

Зочин 2021-11-03 124.158.64.45

Ardchilsan nam esvel ardchilsan kholbood ogokh.

Avatar

Байды 2021-11-03 202.21.108.12

Багабанди,Гончигдорж,Дэмбэрэл 3 л илүү байна даа буруу одон зүүсэн хүмүүс эргүүлж өг

Avatar

chuvash 2021-11-03 192.82.71.51

Bagabandi Gonichdorj nar iluudjee. Yalanguya Bagabandi uneheer hereg alga

Avatar

Зочин 2021-11-03 103.26.194.59

БАХАРХААД БАЙХААР АМЬТАН ОДООХОНДОО ЭНЭ МОНГОЛД АЛГАДАА ХӨӨРХИЙ ЧААВААС АЙН

Avatar

Badarch taxar 2021-11-03 103.57.95.123

Одоо харж байхад энэ шагналаа багабанди түвшинбаярт өгсөн байхдаа яахав дэ одоо энийгээ эрдэнэт үйлдвэрт өг !! Өөр өгөх хүн байхгүй !!!

Avatar

Зочин 2021-11-03 124.158.67.141

Би мэддэгсэн бол Эрдэнийн Бат – Үүлд "Чингис" хааныхаа одонг өгнө. Түүнийг монголын ардчилалд оруулсан гавъаг үнэлж баршгүй.

Avatar

Tr 2021-11-03 122.201.31.141

Хүмүүс мэддэггүй л болохоос ардчилалд учруулсан гай нь илүү их хүн дээ.

Avatar

Зочин 2021-11-03 103.212.116.38

Монголчуудын бахархал болсон Халтмaaгийн Б аттулгад өг. Сүхбаатарын талбай дээр ард түмнийг нь цуглуулж байгаад улаан хивсэн дээгүүр алхуулж ард түмэн Баттулгаас адис авахаар сайхан засаж янзлаад гардуулж өгөө.

Avatar

Зочин 2021-11-03 103.229.123.144

Монголчуудыг ялуулсан гэж үү. Оросуудад үйлчилж, монголчууудыг нүүрсгүй, төмөр замгүй, ажилгүй, орлогогүй, хил нь хаалттай, инфляци нь тэнгэрт хүргэсэн гэж үү. Тэг, тэг. Тэр жонхуудаа өг.

Avatar

Зочин 2021-11-03 192.82.86.66

Дуурийн дуучин Амартүвшинд өг. Ял өгч чадахгүй бгаа бол Түвшинбаяраас бүх шагналыг нь хураа.

Avatar

Зочин 2021-11-03 95.0.144.244

Болдсайхан эмчид өгмөөр юм

Avatar

Зочин 2021-11-03 103.229.121.12

ҮНЭХЭЭР МОНГОЛЫН БАХАРХАЛ ГЭЖ БГАА БОЛ СОДНОМПИЛЖЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-11-03 103.229.121.12

үнэхээр монголын бахархалын өдөр юм бол Э СОДНОМПИЛЖЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж