Хоббигоороо бизнес эрхэлдэг, арьсан дээр зураг урлаач Б.Дуламханд

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Хоббигоороо бизнес эрхэлдэг, арьсан дээр зураг урлаач Б.Дуламханд

Намуун урлал хоршооны дарга Б.Дуламхандыг арьсан зураг, бэлэг дурсгалын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдгийг салбарынхан нь төдийгүй үйлчлүүлэгч нар нь андахгүй. Тэр бээр Уран зураач мэргэжилтэй Б.Дуламханд 2003 оноос хойш өнөөг хүртэл хувиараа уран бүтээл хийж, арьсан зураг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн урлаж байна. Анх 9х12 хэмжээтэй жижиг арьсан дээр зураг зурж эхэлж байсан бичил хоршоо өдгөө дөрвөн хүнийг ажлын байраар хангаж, нэр төрөл, загвар хийцээ улам өргөжүүлжээ. Гэвч дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал гарч хил хаагдсанаас тус хоршоонд ч хүндээр тусч борлуулалт нь 80 хувиар буурч бизнесийн доголдол, ажиллах хүчний алдагдалд оруулж хоёр хүнээ цомхотгох хэмжээнд хүргэснийг хэллээ.

Хоршооны дарга Б.Дуламханд “Бидний эрхэлж байгаа бизнес аялал жуулчлалтай шууд холбоотой. Цар тахлын үеэр Монголдоо бэлэг дурсгал, баяр ёслол, хурим найрт зориулж бага зэргийн захиалгууд хийж байлаа. Харин энэ зунаас ажилгүй болсон хүмүүсээ буцаан авах боломж бүрдлээ” хэмээн хэлсэн юм.

Намуун урлал хоршооны онцлог нь бүх арьсан эдлэл, уран зургаа нэг бүрчлэн гараар хийдэг. Тиймээс хүний нөөцөө өргөтгөж, техник технологио шинэчлэн хэвлэлийн машинтай болох зорилго тавьжээ. Хэдийгээр хэсэг хугацаанд тэг зогсолт хийхэд хүрсэн ч Монголдоо зориулсан, аялал жуулчлалаас хамаарахгүй дотоодынхоо хэрэгцээнд нийцүүлсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээр судалж эхэлсэн байна. Энэ хүрээнд Инвескор ББСБ ХК, Рио Тинто Монгол ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдан хөнгөлөлттэй зээл авахаар болжээ.

Хоршооны дарга Б.Дуламханд “Манай ажлын байр нэмэгдэх боломжтой боллоо. Одоо зөвхөн гар урлаач, зураач байдаг байсан бол дахиад оёдолчин, эсгүүрчин нэмж авна. Зөвхөн зээлээс гадна олон боломж бий болж харсан. Хоршооныхоо нийт ажилчдын өмнөөс Рио Тинто Монгол компанид маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Өмнө нь ажлын байр нэмэгдүүлэх зээл авч байхад хоёр, гурван сар хөөцөлдөж, бөөн бичиг цаас болдог байлаа. Харин Инвескор санхүүгийн байгууллага маш хурдан хугацаанд шийдвэрлэж өгсөнд бизнес эрхлэгч хүний хувьд үнэхээр их баярласан” хэмээн онцлов.

КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Инвескор ББСБ ХК нь Рио Тинто Монгол ХХК-ийн санхүүжилтээр “Жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Гурван жилийн хугацаанд 1,000 гаруй ажлын байрыг хамгаалах зорилготой тус хөтөлбөрт 250 хүртэлх аж ахуйн нэгж хамрагдах боломжтой аж.

Хөтөлбөр нь өрх толгойлсон бизнес эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, байгаль орчинд ээлтэй, импортийг орлох үйлдвэрлэл зэрэг нийгмийн тэргүүлэх бүлэгт голлон чиглэнэ гэлээ. Мөн хөтөлбөрийн санхүүжилт авсан жижиг, дунд бизнес эрхлэгчид үнэ төлбөргүй санхүүгийн сургалтуудад хамрагдах боломжтой аж.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн дэмжих хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Покет апп – аас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж