“Хоёр жилд 1000 гаруй программистаа гадаад руу алдсан”

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

“Хоёр жилд 1000 гаруй программистаа гадаад руу алдсан”

“Хоёр жилд 1000 гаруй программистаа гадаад руу алдсан”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.11.03) хуралдаж байна. Хуралдаанаар:

  • Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
  • "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)

Хуулийн төслийн танилцуулгад "Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулахаа мэдэгдсэн.

Засгийн газраас боловсруулж, 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан болно" гэжээ. 

Шинээр байгуулах Эдийн засаг хөгжлийн яамны төсөв 4.3 тэрбум, Цахим хөгжлийн яамных 1.8 тэрбум.

Өнөөдрийн байдлаар агентлаг хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд 30-40 ажилтантай. Харин ирэх жилээс "томорч", төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яам тус бүрт 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байгаа аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 


Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Шинээр хоёр  яам байгуулагдсантай холбоотойгоор найман хуульд өөрчлөлт оруулах асуудал орж ирнэ. Энэ Засгийн газраас огт орж ирээгүй. Тиймээс үүнийг ойрын үед яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Найман хуульд өөрчлөлт оруулахгүй бол хууль хоорондын зөрчил гарна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цахим хөгжлийн салбарын хүний нөөцийг хэрхэн бэлтгэж байна вэ? Жилд 400-500 программчнаа гадаад руу алдаж байна. Хоёр жилд 1000 гаруй хүнээ алдлаа. Хүмүүсээ тогтоож үлдээх нь төрийн бодлогын нэг хэсэг болчхоод байна. 

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Энэ салбарын хүний нөөцийн асуудал яах аргагүй чухал асуудлуудын нэг. Хүний нөөцийн асуудал бол бүх яамны сайдын чиг үүрэгт хамаардаг. Харин И-Монгол Академи байгуулах санал Засгийн газраас орж ирсэн. Тэр нь төрийн өмчит бус газар байна. Цалин хөлсийг нь энэ салбарын ажилчидтай дүйцүүлэн ойролцоо байхаар хуулийн төсөлд тусгасан. Тиймээс боловсон хүчнээ алдахгүй байх, чадвартай боловсон хүчнээ тогтоон барихад чиглэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж