“Рио Тинто” нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах технологи хөгжүүлнэ | News.MN

“Рио Тинто” нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах технологи хөгжүүлнэ

“Рио Тинто” нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах технологи хөгжүүлнэ

“Рио Тинто” нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах технологи хөгжүүлнэ

“Рио Тинто” компани ган үйлдвэрлэхэд шаардлагатай коксжих нүүрсний оронд биомасс ашиглаж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах шинэ технологи хөгжүүлэхээр Ноттингхамын их сургуультай хамтран ажиллаж байгаа аж. Энэ нь нүүрсхүчлийн хийг бууруулах зардал багатай арга юм.

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд тус компани түүхий биомасс болон богино долгионы технологи ашиглан төмрийн хүдрийг металл төмөрлөг болгох лабораторид туршигдсан процесс хөгжүүлжээ. Патент авахаар хүлээгдэж буй энэхүү технологи нь ган үйлдвэрлэлийн процесст нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор тус компанийн хэрэгжүүлж буй хэд хэдэн ажлуудын нэг бөгөөд энэ процессыг жижиг хэмжээний үйлдвэрт туршиж буй аж. Хэрэв туршилт амжилттай болвол уг технологийг “Рио Тинто” компанийн үйлдвэрлэлд аажмаар нэвтрүүлж, төмрийн хүдэр боловсруулах юм байна.

Лайноселлулосик биомасс гэдэгт буудайн болон арвайн сүрэл, эрдэнэшишийн болон чихрийн нишингийн иш, навч зэрэг хөдөө аж ахуйн хаягдал бүтээгдэхүүн, мөн энэ зорилгоор ургуулсан ургамал багтдаг.

“Рио Тинто” компанийн Төмрийн хүдрийн группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт “Туршилтын эхний үр дүн нааштай гарсан бөгөөд Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайгаас нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, зардал багатайгаар ган үйлдвэрлэх боломж олгоно” гэж хэлжээ.

Тус компанийн “Scope 3” ангиллын нүүрсхүчлийн хийн ялгарлын 70-аас дээш хувь олборлосон хүдрийг үйлчлүүлэгчид ган болгож боловсруулах явцад гардаг. Тиймээс дэлхийн эдийн засагт нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж байгаа цаг үед энэ процесс нь хотжих, дэд бүтцийн хөгжилд чухал ач холбогдолтой аж. Цаашид энэ технологийг үргэлжлүүлэн судалж, хөгжүүлэлт хийгдэх нь.

Энэ процесс лайноселлулосик биомассыг нүүрсний оронд химийн бууруулагчаар ашигладаг. Тодруулбал, биомассыг төмрийн хүдэртэй хольж, уг биомассаас гарах хий болон сэргээгдэх эрчим хүчээр үүсгэсэн хүчтэй богино долгионы холимгоор халаадаг.

Тус компанийн судлаачид Ноттингхамын их сургуулийн Богино долгионы процессын инженеринг группын эрдэмтдийн багтай хамтран энэхүү процессыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ноттингхамын их сургуулийн Хими, байгаль орчны инженерчлэлийн сургуулийн Профессор Крис Доддс “Хэрэв практикт нэвтрүүлж чадвал ган үйлдвэрлэх гол процессыг нүүрсхүчлийн хийн ялгаралгүй болгож, чухал өөрчлөлт авчрах технологи хөгжүүлж буй баг хамт олны нэг болох нь үнэхээр гайхалтай” гэж хэлэв.

Энэ процесс нь биомассыг эхлээд модны нүүрс, эсвэл био хий болгон хувиргадаг бусад технологийн үр ашиг багатай, зардал өндөртэй байдлаас зайлсхийх боломж олгох аж. Мөн чихрийн нишингэ, эрдэнэшиш гэх мэт хүнсний бүтээгдэхүүн, мөн хөгширч муудсан ой модыг ашиглахад хүргэх биомассын эх үүсвэрийг ашиглахгүй юм байна.

Саймон Тротт “Био массын эх үүсвэр бий болгох, түүнийг ашиглахтай холбоотой нарийн төвөгтэй асуудал бий. Мөн биомасс нь ган үйлдвэрлэхэд тохиромжтой бөгөөд нөхөн сэргээгдэх шийдэл болж баталгаажихын тулд олон ажил хийгдэх ёстойг бид ойлгож байна. Эдгээр асуудлыг болон нөхөн сэргээгдэх биомасс эх үүсвэрийн талаар бүрэн судалж, ойлгохын тулд бусад талуудтай бид цаашид хамтран ажиллах болно” гэж хэлжээ.

Энэ технологийг цаашид хөгжүүлэх явцад нөхөн сэргээгдэх биомассын эх үүсвэрийн асуудлыг хянан баталгаажуулах процесс дагалдан хийгдэх аж.

Эх сурвалж: MAIL DAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж