Ирэх онд 148.3 тэрбумаар соёлын бүтээн байгуулалтууд хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Ирэх онд 148.3 тэрбумаар соёлын бүтээн байгуулалтууд хийнэ

Ирэх онд 148.3 тэрбумаар соёлын бүтээн байгуулалтууд хийнэ

Монгол Улсад анх 1956 онд Соёлын яам үүсгэн байгуулагдаж, 1959 оны татан буугдаж байжээ. Харин 2020 онд дахин Соёлын яам буюу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай болсноор тухайн салбарын хүрээнд хийгдэх төслүүд нэмэгдэж буй юм.

Засгийн газрын 2020-2024 оны соёлын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн гүйцэтгэл, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг эхлүүлэх, соёлын салбарын 2022 оны төсвийн төслийн танилцуулга, хийж байгаа болон ирэх онд хүлээлгэн өгөх соёлын бүтээн байгуулалтын талаар төсвийн танилцуулгын үеэр дурдлаа.

Соёлын сайд Ч.Номин “Өнөөдрийн байдлаар соёлын салбарт нийт 521.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 96 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр хүлээгдэж байгаагаас 148.3 тэрбум төгрөгийн төслийг ирэх онд хэрэгжүүлэх саналтай байгаа юм. Эдгээр төслийн дийлэнх нь он дамжин хэрэгжих бөгөөд Соёлын яам өмнө нь эхэлсэн төсөл арга хэмжээг дуусгахад түлхүү анхаарч байна” гэв.

Монгол Улсын хэмжээнд хийгдэх 96 төсөл арга хэмжээг ангилан авч үзвэл, 67 нь барилга, 13 нь их засвар, 13 тоног төхөөрөмжийн төсөл, мөн гурван ТЭЗҮ боловруулах төслүүд багтана.

Шинээр баригдах болон баригдаж байгаа барилгын төслийн ажлаас дурьдвал:

Чингис хааны музей – (Барилгыг энэ онд ашиглалтад өгч, ирэх онд дотоод зохион байгуулалт, үзвэр дэглэлтүүдийг хийнэ);

Үндэсний номын сан – (18.9 тэрбус төгрөгийн төсөвтэй, 9948.2 мкв бүхий барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй);

Байгалийн түүхийн музей – (Хан-Уул дүүрэгт байрлах 47733 мкв бүхий 94.4 тэрбум төгрөгийн төсөвтэй, барилгын ажлын гүйцэтгэл 25 хувьтай, 240 ажлын байр бий болгож, гэр бүлээрээ очиж амрах боломжтой соёл амралтын цогцолбор болох);

Хүүхдийн театр, хүүхэлдэйн номын сан – (2022 онд зураг төслийг бүрэн гаргаж, 2023 онд барилгын ажлыг эхлүүлнэ);

Үндэсний урлагийн их театр – (8600 мкв бүхий 18 тэрбумын төгрөгийн төслийг Хятад улсаас буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэнэ)

Цаашлаад сэргээн засварлах, хүчитгэх шаардлагатай  Чойжин ламын музей, Богдын музей, Төв номын сан, Занбазарын музей зэрэг нийт 13 их засварын ажлыг хийхээр төлөвлөж, энэ оны улсын төсөвт суулгажээ.

2021 оны төсвийн тодотголоор соёлын яам 11.2 тэрбум төгрөг эргэн татуулж, өнөөдрийн байдлаар 35 хувийн хэмнэлттэй ажиллаж буй юм байна. Харин 2022 оны төсөлд соёлын салбарт 263.3 тэрбум төгрөг суулгасан. Үүнээс 116.9 тэрбум нь урсгал төсөв, 148.3 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөв байна.

Соёлын салбарын ирэх оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувийг эзэлж байгаа юм.

Г.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж