Элэгний хорт хавдар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Элэгний хорт хавдар тэргүүлж байна

Cүүлийн жилүүдэд монголчууд хорт хавдраар өвчлөх тохиолдол нэлээд
ихэссэн. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн их байдаг аж. Түүний
дараагаар ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар ордог
байна. Одоогоос таван  жилийн өмнө улаан хоолойн хорт хавдраар өвчлөх
хандлага нийт хавдрын  4, 5 дугаарт орж байсан бол өнгөрсөн жилээс
эхлэн гуравдугаар байрт орох болжээ. Энэ төрлийн хавдар нь тамхи
татахтай холбоотой бөгөөд агаарын бохирдол ч нөлөөлж болзошгүй гэж
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт
мэдээллийн албаны дарга Б.Оюунчимэг мэдээлээ.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж