Байден: Би Трампын өмнөөс уучлалт гуйж байна

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Байден: Би Трампын өмнөөс уучлалт гуйж байна

Байден: Би Трампын өмнөөс уучлалт гуйж байна

Жо Байден Глазго хотод болж буй дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлэхдээ өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын өмнөөс хүлцэл өчиж буйгаа илэрхийлсэн байна.

Трампын хувьд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах нь ажлын байранд ноцтой үр дагавар авчирдаг гэж үзсэнээр АНУ-ыг Парисын цаг уурын гэрээнээс гаргаж байв. Харин Байден цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлыг эдийн засгийн боломж гэж харах ёстой гэж мэдэгджээ.

Байден "Би уучлалт гуйх ёсгүй ч уучлалт гуйж байна. Өмнөх засаглалын үед АНУ Парисын хэлэлцээрээс гарсан явдалд үнэхээр их харамсаж байна" гэж тэр хэлэв. Мөн энэ оны нэгдүгээр сард албан тушаалаа авсан түүний хувьд хийх эхний ажил нь хэлэлцээрт эргэн орох явдал байсан гэв.

Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх бус, харин түлхэц үзүүлэхийг онцлов. Тухайлбал, цахилгаан тээврийн хэрэгсэл, нарны зай хураагуур, салхин турбин бүтээх ажлууд америкчуудад сайн цалинтай ажлын байр бий болгож байна гэжээ.

Харин өмнөх арга барил эдийн засагт хэдийнэ хохирол учруулж эхэлснийг тэр онцлов. Байден сүүлийн үед олширч байгаа ой хээрийн түймэр, ган гачиг зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдлүүд бидэнд сонголт хийх түүхэн цаг ирснийг харуулж байна гэсэн юм.

Байден "Бид өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийж, цэвэр эрчим хүчээр дүүрэн ирээдүй бий болгохын зэрэгцээ дэлхий даяар сайн цалинтай олон сая ажлын байр бий болгох боломжтой” гэв. Мөн идэвхгүй хандлагын төлөөс нэмэгдсээр байгаа тул түүхийн дуудлагад хариулах цаг болсныг сануулжээ.

Тэрбээр “Бурхан биднийг ивээж, дэлхийг тэтгэх болтугай” хэмээн илтгэлээ төгсгөсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж