"15.2 тэрбум төгрөгөөр 16 вагон засуулсан тухай баримт ч бий"

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

"15.2 тэрбум төгрөгөөр 16 вагон засуулсан тухай баримт ч бий"

"15.2 тэрбум төгрөгөөр 16 вагон засуулсан тухай баримт ч бий"

Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-д бугшсан гэмт үйлдлүүдийн талаар Монголын төмөр замчдын эвлэлийн холбооноос өнөөдөр (2021.11.03) мэдээлэл хийлээ.

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.БАЯРАА:

-Дэлхий нийтэд хөдөлмөрийн байгууллагыг өндөр төвшинд авч үздэг. Шинэчлэх ёстой хуулиуд Монголд олон бий. 1992 оны Үндсэн хуульд "Иргэдэд өмчилсөн газраас бусад газар бол төрийн өмч" гэж заасан байдаг. Харин үүний дараа 1996 онд шинэчлэхдээ “Төрийн нийтийн” гэдэг үгийг нэмсэн. Хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандах болсон. Үйлдвэрчний байгууллага нийгэмд шударга ёс бүрдүүлэх зорилготой. Одоогоос хоёр жилийн өмнө төмөр замын цагдаад гомдол гаргасан. Өнөөдөр 100 гаруй хуудас баримт материалыг АТГ-т өгөхөөр боллоо. Энэ тайланд 15.2 тэрбум төгрөгөөр 16 вагон засуулсан тухай баримт ч бий. Юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй алга болсон. Хянадаг хүмүүс нь хамтарч, эсвэл ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан. Надад хардлага төрсөн учраас шалгуулах болно.

Мөн УБТЗ-ын Дотоод Аудитын албаны дарга Ж.Пунцаг УБТЗ-д таван жил ажиллаад "Ланд 200" маркийн машин хувьдаа аваад унаад явж байна. Гэтэл хөдөлмөр эрхлээд ажиллаж байгаа хүнд амархан олдох унаа биш. Тиймээс би үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хардаж байна. Иймэрхүү алба хаагчдын ажилд аудитын шалгалт оруулж, хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ёстой.

Х.ДОРЖПАЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж