ЗГ: 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг судлахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

ЗГ: 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг судлахыг үүрэгдэв

ЗГ: 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг судлахыг үүрэгдэв

Засгийн газрын өнөөдөр (2021.11.03)-ийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх талаарх судалгааг танилцуулжээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус яамнаас оруулж ирсэн 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх талаарх судалгаа, мэдээлэлтэй танилцаад дахин сайн судалж, бэлтгэлээ ажлаа бүрэн хангаж, тодорхой шийдвэрээ яаралтай оруулж ирэхийг үүрэг болгосон байна.

Боловсрол, шинжлэх ухаан спортын яамнаас 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломж, нөхцөл байдлын талаар судалгаа хийж, УОК болон Засгийн газарт судалгаагаа танилцуулсны дараа эцсийн шийдвэрийг гаргана гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Харин эцэг, эхчүүдийн зүгээс 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ёстой гэж үзэж байгаа ч зарим цэцэрлэгүүдийн хувьд цэцэрлэгийн хүртээмж, танхимын хүрэлцээ байхгүй байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд мэдэгдээд байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн хуралдаанаар III тун хийж эхлээд удаагүй байгаа, хүүхдүүд вакцингүй учир маш их эрсдэлтэй учраас маш сайн судалгаатай, төлөвлөгөөтэй тодорхой шийдвэрээ дахин танилцуулахыг үүрэг болгосон байна.

Сануулахад, улсын 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  4-5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж байгаа юм.

Х.ДОРЖПАЛАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж