ЭМЯ: 1434 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 1434 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

ЭМЯ: 1434 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Мөн аравдугаар сарын 22-ноос эдгэсэн хүмүүсийн тоог мэдээлэхээ зогсоосон.

Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн 1434 хүнээс Covid-19 илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд дотоодын халдвар болон зөөвөрлөгдсөн хэлбэрээр батлагджээ.

  • 1043 нь Улаанбаатар хотод,
  • 390 нь орон нутагт
  • 1 нь зөөвөрлөгдсөн тохиолдлоор бүртгэгдсэн байна.

Нас баралтын тухайд 41-80 насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1694 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 15299 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 43439 нь гэрийн хяналтад байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 7014
  • Хүндэвтэр – 6175
  • Хүнд – 1815
  • Маш хүнд – 1694 хүн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж