
Мэргэжлийн байгууллагуудаас хүн хүч, техник хэрэгслээ дайчлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн зохион байгуулж байгаа ч ийнхүү санамсар болгоомжгүйгээс болж үер, усны аюулд өртөж байна. Даваа гаригт Сонсголонгийн гүүрнээс зүүн тийш 700-800 метрийн орчимд 11 настай жаалхүү харамсалтайгаар усанд осолдож амь насаа алдсан. Гэтэл уг явдлаас нэг өдрийн дараа тус газарт хүн усанд боогдсон дуудлага ирүүлсэн нь энэ юм. Азаар иргэн М-ийг эсэн мэнд аварлаа. Дээрх явдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас ард иргэддээ хандан гол мөрний усны түвшин нэмэгдсэн, хур бороотой үед голын усанд орохгүй байж, үерлэсэн гол орчмоор явахгүй байж үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
П.Наран