З.Төмөртөмөө "тушаал дэвшинэ"

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

З.Төмөртөмөө "тушаал дэвшинэ"

З.Төмөртөмөө "тушаал дэвшинэ"

Хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргын үүргийг хариуцлагагүй гүйцэтгэсэн гэх шалтгаанаар найман сарын өмнө албанаасаа чөлөөлөгдсөн.

Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилохоор болсон. Харин өнгөрсөн сард “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингист хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн билээ.

Харин Ж.Сандагсүрэн энэ удаа дахин уг албан тушаалдаа эргэн буцах сурагтай. Тэгвэл Ж.Сандагсүрэн нэгдүгээр орлогчоор томилогдвол З.Төмөртөмөөг тушаал ахих сурагтай. З.Төмөртөмөө нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэгддэг бөгөөд тэрбээр Чингэлтэй дүүргээс сонгогдсон төлөөлөгч юм. Түүгээр зогсохгүй нийслэлийн Агаар орчны бохирдлыг хариуцсан орлогчоор ажиллаж байгаа юм.

С.ДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж