Н.Уртнасан уур амьсгалын өөрчлөлтийн тухай удирдагчдын уулзалтад оролцлоо | News.MN

Н.Уртнасан уур амьсгалын өөрчлөлтийн тухай удирдагчдын уулзалтад оролцлоо

Н.Уртнасан уур амьсгалын өөрчлөлтийн тухай удирдагчдын уулзалтад оролцлоо

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо чуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янек Глемариктэй хийсэн хоёр талын уулзалтад оролцоод байна.

Уур амьсгалын ногоон сан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр Монгол Улсад олон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Цаашид цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажиллахад зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцлаа. Уур амьсгалын ногоон сангийн захирлын зөвлөлийн хуралдааныг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах манай саналыг ноён Янек Глемарик тааламжтай хүлээн авлаа.

Глазгоугийн арга хэмжээнд 120 гаруй улс орны төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилго энэ зууны дунд үе гэхэд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтоо хангахын тулд улс орнууд өмнөх амлалтаа ахиулах шаардлагатай тухай нэгдсэн зөвшилд хүрэхэд оршиж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-03 66.181.189.25

БОАЖЯ, ЭМЯ энэ хоёр дээр л нэг ямарч хамаагүй , чунгаанууд зайдагначих юм… Үйлтэй яамныхан, үлмэдэхүүдийн доор ажиллах шиг тамын шоо байдаггүй… Хурдан далд орж төрийг цэвэрлээсэй билээ

Avatar

иргэн 2021-11-03 103.57.92.179

Монгол улсын хувьд ойрын жилүүдийн эдийн засагт томоохон ач холбогдолтой нүүрсний экспортыг өсгөх явдал. Гэхдээ чулуун нүүрсэн дэх метаныг байгалийн хий / байгалийн хий/ нүүрсээ олборлохоос өмнө олборлох зайлашгүй шаардлагатай. Үүнийг дэмжиж гадаадын хөрөнгө оруулалтанд эдийн засгийн дэмжлэг үзүүлж, шуурхай хамтран ажиллах шаардлагатай . Даан ч ойлгохгүй л баЙНАДОО.

Avatar

Bagsh ni 2021-11-03 103.26.193.240

Mongolchuudaa ta nar uhaantai hvmvvsiin vr sad gedgee bvv mart vumiig dandaa harluulj bvv har zob bodoltoi baibal zob zamaar l yabna harah ontsogoo oorchil ta narin hvseed hvseed hiij chadahgvi zvliig ene hvn hiihiig hicheej bna Urtnasaan bvv shantar hel ni zagtanasan uls hiih vumgvi yarij l baig hiih gesen ee hiigeeree chamd tiim hvch zorig bgaa shvv

Avatar

Зочин 2021-11-03 64.119.29.144

Ухэр монголчууд аа гэж, хеерхийс … Не зря китайцы сказали, что монголы-тупые коровы.

Avatar

Зочин 2021-11-03 202.21.108.226

Энэ сэтгүүлч авгай сурвалжилгчаар очсон уу жуулчнаар явсан уу?Урьд нь байсан унтаа авгайг бодвол сэрүүн байна.Шинэ сонин юм үзээд нойр нь хүрээгүй байхааа..Зургаа авуулах гэж их хичээж хөөрхий.Инээдээ барьж чадсан нь яамайдаа.Ард байгаа хүмүүсийг харахад хурал завсарлаж байх шиг байх юм.Манай энэ мангар авгай харин амжуулаад зургаа даруулж.Дараа нь юу гэх бол итгэлийг их анхааралтай сонсож байх санамсаргүйгээр хүн зураг авсан байна гэнэдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж