“Т.Доржханд гишүүдийг лоббидож байна”

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Live“Т.Доржханд гишүүдийг лоббидож байна”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2021.11.03) хуралдана. Хуралдаанаар:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  • Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
12 : 45
2021-11-3

"Төр аль нэг компанид дарамтлуулна гэж байхгүй"

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Хоёр төгрөг тутмын нэгийг нь нөхөн төлбөр гэж өгөөд үлдсэнийг нь даатгалын компани ашиг хийгээд байгаа юм уу? Даатгалын салбарт ажиллаж байгаа хүмүүс юугаар цалинждаг вэ? Зардлын задаргааг тодорхой хэлмээр байна.

Сангийн сайдаас асуумаар байна. 2022 оны төсөв үр ашиггүй төрийн үйлчилгээг бизнес рүү өгнө гэсэн. Гэтэл ямар ч үр ашиггүй бизнесээр хийгдэж байгаа ажлыг төр авна гэсэн юм орж ирж байна.

Хуулийг өнгөрсөн долоо хоногт өргөн бариад өнөөдөр хэлэлцэж байгаа нь асар том лобби байна.

Хуулийн төслийг санаачлагч Т.Аюурсайхан:

-Өнгөрсөн өвөл нийслэлд хөл хорио тогтооход орон нутаг руу иргэдийг үе шаттайгаар тээврийн хэрэгсэл гаргаж төрөөс зөөсөн. Үүнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Төрөөс даатгалын компаниудад иргэдийг зөөх санал тавихад боломжгүй гээд нэг ч төгрөг гаргаагүй. Үндсэндээ зам, тээврийн хөгжлийн бодлого, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах бодлого хаягдаад, даатгуулагч компаниуд цэвэр ашгийн төлөө явж байна. Монре даатгалын 88.5 хувийг нь эзэмшдэг  Т.Доржханд гишүүн энэ хэлэлцүүлэгт суух нь ашиг сонирхлын зөрчилд орно. УИХ-д гишүүд “Нийтийн эрх ашгийг хамгаална. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж тангараг өргөсөн мөртлөө Т.Доржханд гишүүн  энд орж ирчхээд хувийнхаа ашиг орлогыг хамгаалахын тулд гишүүдийг лоббидож, бүлэглэл бий болгож байгаа нь зарчимд нийцэхгүй. Төр аль нэг компанид дарамтлуулна гэж байхгүй.

12 : 13
2021-11-3

"Даахгүй нохой булуу хураана гэдэг нь болчих гээд байна"

 УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хуулийн төслийн зорилгыг сайн ойлгосонгүй. Ослын тоог бууруулах гээд байгаа юм уу.  Хувийн хэвшлийн даатгалын компани ашигтай ажиллаж болохгүй гэж үзээд байгаа юм уу. Ер нь сайн явж байгаа юмыг бусниулах хэрэг байна уу. 3-4 компани хувьцаа гаргаад хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа. Үүний цаана нь хувьцаа эзэмшигчийн асуудал яригдана. Ер нь цаашдаа  хувийн хэвшлийн болгоод байгаа зүйлийг төрийн өмч  рүү шилжүүлээд байх хэрэг үү. Сарын өмнө төрийн гурван өндөрлөг хувийн хэвшил рүү төр орохгүй гээд яриад байсан биз дээ.

Хуулийн төслийн санаачлагч Т.Аюурсайхан:

-Хуулийн зорилго тодорхой байгаа. Та уншаад ойлгочих байх. Би төслийн танилцуулга дээрээ маш  тодорхой  ярьсан. Жолооч нарын хохирлыг бодитой үнэлдэг болно. Одоо бол тийм биш байгаа. Осол гарлаа гэхэд хохирлыг бүрэн гүйцэт олгодог болно. Даатгалын зармим  компани дээр 28 нөхцөл шаардлагыг хангах юм бол нөхөн төлбөрөө авч байна. Авахдаа хагас дутуу авдаг. Энэ нөхцөл байдлыг арилгана. Зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уялдах ёстой. Осол гардаг шалтгаан, хар цэгүүд тодорхой. Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан тухай судалгаа, нөхцөл байдлын статистик сүүлийн арван  жилд нэг түвшинд үргэлжилж байхад даатгуулагчийн хариуцлагыг өндөржүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг аваагүй, тийм нэгдсэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх боломж одоогийн бүтэц, зохион байгуулалттай үед хэрэгжих боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацааны амьдралаас харагдаж байна.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хувийн хэвшлийн арилжааны даатгалын компаниуд эрхэлж байгаа нь хуулийн агуулга, мөн чанарыг алдагдуулж, нийгэмд үйлчлэх биш ашиг олох хэрэгсэл болгосон байна. Энэ нь "хохирогчдын эрх ашгийг хамгаалах" Жолоочийн даатгалын тухай хуулийн үндсэн зорилтоос гажиж, ашгийн төлөө арилжааны даатгалын шинж чанартай болгож, улмаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн ач холбогдлыг бууруулсан.

Монгол Улсын бүх арилжааны даатгалын компаниуд, түүний аймаг дахь салбар, төлөөлөгчид болон зуучлагч компаниуд, хохирол үнэлэх компаниуд нийт 3000 гаруй хүн энэ даатгалыг хийхэд оролцож даатгуулагчдын төлөх хураамжийн орлогоос хувь хүртэж байгаа нь даатгалын хураамжийн хэмжээг үлэмж нэмэгдүүлж, олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байна. Монгол Улсын хуулиар иргэдээс албан журмаар хураамж төвлөрүүлж эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөөрөө хохирсон хүнд зам тээврийн ослын хохирол олгох, үлдсэнийг нь арилжааны даатгалын компанийн эздийн өмч болгож байгаа нь энэ хууль баталж хэрэгжүүлсэн эцсийн зорилготой нийцэхгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Ашгийн бус даатгалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бий. Тухайлбал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал байна. Эдгээр байгууллагууд олигтой үйл ажиллагаа явуулдаг гэдэгт би хувьдаа эргэлздэг. Хувийн хэвшил, гадаад хөрөнгө оруулалт татахыг дэмжинэ л гэсэн. Яг бодит байдал дээр эсэргээрээ л явдаг. Энэ чинь бодлогын өөрчлөлт. Өмнөх хууль эрхзүйн орчинд нь бизнес эрхлэгчдийн явуулж байсан үйл ажиллагааг зогсоох гэж байна. Үүнийг та өөрөөр яриад байх юм.

Хуулийн төслийн санаачлагч Т.Аюурсайхан:

-Би асуудлыг бодитоор л ярьж байна. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зарчмын хувьд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас огт өөр асуудал. Жишээ нь нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсээс илүү тэтгэмж авч байгаа хүмүүс нь илүү байдаг. Тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Хүрээлэл нь тэлдэг учраас төр тодорхой зохицуулалт хийж төрийн бодлогоор дээрх хоёр даатгалыг авч явж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Жолоочийн хариуцлагын даатгал 2011 онд анх батлагдсан. Үүнээс хойш даатгалын 10 гаруй компани жолоочдын хариуцлагыг даатгаж байна. Даатгалаа сайн төлдөг компани байхад нөгөө талдаа луу унждаг даатгалын компаниуд ч байгаа. Гэхдээ энэ хуульд төр оролцохгүй ч гэсэн  ашгийн бус байгууллага бий болох нь. Зах зээлийн нийгэмд ашгийн бус байгууллага ховор. Төрийх л биш бол. Цаагуураа төртэй холбогдсон хүчээр байгуулсан бүтэц харагдаад байна. Даатгалын компаниуд дампуурах юм биш үү.

Хуулийн төслийн санаачлагч Т.Аюурсайхан:

-Жолоочийн хариуцлагын даатгалаас бусад даатгалуудыг ашгийн бус хуулийн этгээд хариуцдаг. ААН-ийн эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу арилжааны даатгалын тусгай зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах хороо олгох ёстой байтал албан журмын жолоочийн хариуцлагын даатгалыг олгож ирсэн гажуудал бий. Үүнээс болоод хуулийн үндсэн зорилго хэрэгжихэд хүндрэлтэй болсон. Төрийн оролцоогүй ашгийн бус байгууллагыг бид тодорхойлохдоо “нийтийн эрхзүйн хуулийн этгээд байна” гэж заасан.  Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал бол зарчмын хувьд бол өөр. Жолоочийн хариуцлагын даатгал өөр шүү.

Даатгал төлсөн хүмүүс нөхөн төлбөрөө авдаг. Албан журмын даатгалыг төр албадлагын арга хэрэглэж иргэдээс авч байгаа учраас үүн дээр төрийн бодлого давхар явна. Олон төрлийн даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалаас өмнө ч гэсэн явуулж байсан.  Энэ хуулиас өмнө даатгалын компаниуд бүтээгдэхүүнээрээ өрсөлддөг, шинэ бүтээгдэхүүн гаргадаг, даатгуулагч иргэдийн төлөө ажилладаг байсан. 2011 онд албан журмын даатгалыг хэрэгжүүлдэг болсноор бэлэн орлого төрөөс авдаг болсон. Ингэснээр компаниуд  өрсөлдөх сэдэлгүй  болсон. Энэ хууль даатгалын компаниудыг самрахгүй. Энэ үйл ажиллагаанд төр оролцож бэлэн орлого өгснөөр даатгалын салбарын тогтолцоог ашгийн төлөө байдлаар явуулах гажуудлыг үүсгэсэн. Тиймээс бусад албан журмын даатгалын зарчмын дагуу төрийн оролцоогүйгээр ашгийн бус байгууллага хариуцна. Ашгийн бус байгууллагын удирдах байгууллагад нь төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл орно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төр данхайх нь ээ. Яам, агентлаг нэмж байгуулна. Төсөв тэлж байна. Энэ бол буруу. Хувийн даатгалын компани ашигтай ажиллаж байгаа учраас төр орж ирж байна. Энэ хандлага маш буруу шүү. Албан журмын даатгалтай холбоотой энэ асуудал нь хувийн даатгалын компаниудаараа явах нь зөв. Даатгалын компаниуд ажлаа дутуу хийж байгааг үгүйсгэхгүй. Жолооч нарт хуулиа сурталчлах ажлыг дутуу хийсэн байж магадгүй. Тэгвэл тэрийг заавал төр хийх албагүй. Хувийн компаниуд хийг гээд орхил доо. Есөн жилийн өмнөхтэй харьцуулахад даатгалын компаниуд арай гайгүй болж байна. Энэ салбарт 5000 хүн ажилладаг болж. Албан журмын даатгалын тухай хуульд дутуу зүйл байгаа, Т.Аюурсайхан гишүүн ээ. Дутуу байгаа учраас үүнийг төр авах нь "даахгүй нохой булуу хураах" гэдэг нь болчих гээд байна.

Даатгалын компаниудын дутуу хийгээд байгаа зүйлийг гүйцээх хэлбэрээр хуульд өөрчлөлт оруулж болно шүү дээ. Хувийн хэвшлийнхэн хөл дээрээ жаахан тогтоод ирэхээр дээрээс нь намнах бус, харин дэмжээд өгөх хэрэгтэй. Амаргүй цаг үед үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын салбар улам сайн ажиллаж, хүрээгээ сайн тэлэх хэрэгтэй. Хувийн компаниуд байр сууриа бэхжүүлж аваасай л гэж хүсч байна.

 

12 : 04
2021-11-3

900 мянгаас 650 мянга нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагджээ

Эдийн засгийн байнгын хороо Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ хуулийн зорилтыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж анх тодорхойлжээ.

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монгол Улсад бүртгэлтэй Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900 мянга орчим байгаагаас 650 мянга нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ. Зам тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 оны байдлаар 27983 байгаа ба ослын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд энэ түвшинд байна. Энэ хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 оны хооронд 231201 хүнд 121 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Энэхүү хохирлыг ямар аргачлалаар хэрхэн үнэлгээ хийх нэгдсэн журам ч батлагдаагүй байна. Зам тээврийн осол гаргасан этгээд нийт даатгуулагчдын 4-5 хувийг эзэлж байна.

Үүнээс харахад Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй байгаа нь уг хууль тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар дорвитой нөлөөлөл үзүүлээгүй болох нь харагдаж байна. Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтыг дадлагажуулахад анхаарч даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай.

2011 онд батлагдсан Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилго бол хохирогчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн боловч хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхдээ ашгийн төлөө арилжааны даатгалын хэт олон компанид зөвшөөрөл өгч ажиллуулсан нь нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ажил, арга хэмжээ зохион байгуулах боломжгүй болгосон байна.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг Зам тээврийн салбарт баримтлах төрийн бодлоготой уялдуулж тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг хариуцлагажуулах, хохирогчийн эрх ашгийг хамгаалж, төр иргэнд учирч болзошгүй санхүүгийн дарамтыг хөнгөвчлөхөд энэ хуулийн зорилго орших ёстой гэж үзэж, хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд боловсруулж баталж мөрдөх нь зүйтэй гэж үзсэн. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

10 : 10
2021-11-3

"Сайн явж байгаа юмыг бусниулах хэрэг байна уу?"

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2022 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ 

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар "Монгол Улсын хувьд Covid-19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд огцом агшсан эдийн засаг тайлант оны эхний хагаст 6.3 хувиар өссөн боловч хөл хорио, хилийн хязгаарлалттай холбоотойгоор эдийн засгийн идэвхжил саарч, хоёрдугаар улиралд бууралттай байсан. Энэ нь 2021 оны эцэст эдийн засаг цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлттэй байна. Монголбанк эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод орчин, эрсдэлийг хүчин зүйлийг судалсны үр дүнд төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа. Ингэхдээ:

  • Уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг нэгтгэн тодорхойлж, санхүүгийн дэд бүтэц,санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах,
  • Санхүүгийн хорих арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжийн үнэлгээг дээшлүүлэх,
  • Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан бүрэн шилжүүлэх,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээл, малчдыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийг зээл болон бусад төсөл арга хэмжээний хэрэгжилт, хяналтыг үргэлжлүүлэх,
  • Цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулж, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх,

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хуулийн төслийн зорилгыг сайн ойлгосонгүй. Ослын тоог бууруулах гээд байгаа юм уу.  Хувийн хэвшлийн даатгалын компани ашигтай ажиллаж болохгүй гэж үзээд байгаа юм уу. Ер нь сайн явж байгаа юмыг бусниулах хэрэг байна уу. 3-4 компани хувьцаа гаргаад хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа. Үүний цаана нь хувьцаа эзэмшигчийн асуудал яригдана. Ер нь цаашдаа  хувийн хэвшлийн болгоод байгаа зүйлийг төрийн өмч  рүү шилжүүлээд байх хэрэг үү. Сарын өмнө төрийн гурван өндөрлөг хувийн хэвшил рүү төр орохгүй гээд яриад байсан биз дээ.

Хуулийн төслийн санаачлагч Т.Аюурсайхан:

-Хуулийн зорилго тодорхой байгаа. Та уншаад ойлгочих байх. Би төслийн танилцуулга дээрээ маш  тодорхой  ярьсан. Жолооч нарын хохирлыг бодитой үнэлдэг болно. Одоо бол тийм биш байгаа. Осол гарлаа гэхэд хохирлыг бүрэн гүйцэт олгодог болно. Даатгалын зармим  компани дээр 28 нөхцөл шаардлагыг хангах юм бол нөхөн төлбөрөө авч байна. Авахдаа хагас дутуу авдаг. Энэ нөхцөл байдлыг арилгана. Зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уялдах ёстой. Осол гардаг шалтгаан, хар цэгүүд тодорхой. Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан тухай судалгаа, нөхцөл байдлын статистик сүүлийн арван  жилд нэг түвшинд үргэлжилж байхад даатгуулагчийн хариуцлагыг өндөржүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг аваагүй, тийм нэгдсэн бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх боломж одоогийн бүтэц, зохион байгуулалттай үед хэрэгжих боломжгүй гэдэг нь өнгөрсөн хугацааны амьдралаас харагдаж байна.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хувийн хэвшлийн арилжааны даатгалын компаниуд эрхэлж байгаа нь хуулийн агуулга, мөн чанарыг алдагдуулж, нийгэмд үйлчлэх биш ашиг олох хэрэгсэл болгосон байна. Энэ нь "хохирогчдын эрх ашгийг хамгаалах" Жолоочийн даатгалын тухай хуулийн үндсэн зорилтоос гажиж, ашгийн төлөө арилжааны даатгалын шинж чанартай болгож, улмаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн ач холбогдлыг бууруулсан.

Монгол Улсын бүх арилжааны даатгалын компаниуд, түүний аймаг дахь салбар, төлөөлөгчид болон зуучлагч компаниуд, хохирол үнэлэх компаниуд нийт 3000 гаруй хүн энэ даатгалыг хийхэд оролцож даатгуулагчдын төлөх хураамжийн орлогоос хувь хүртэж байгаа нь даатгалын хураамжийн хэмжээг үлэмж нэмэгдүүлж, олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байна. Монгол Улсын хуулиар иргэдээс албан журмаар хураамж төвлөрүүлж эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөөрөө хохирсон хүнд зам тээврийн ослын хохирол олгох, үлдсэнийг нь арилжааны даатгалын компанийн эздийн өмч болгож байгаа нь энэ хууль баталж хэрэгжүүлсэн эцсийн зорилготой нийцэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж