ЗГ: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

ЗГ: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна

ЗГ: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна

НЭМЭЛТ: 13.10 ЦАГ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд Шүгэл үлээгчийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж буй талаараа мэдээллээ. Уг хууль батлагдсанаар авлигатай тэмцэхэд том алхам болно гэж тодотгов.
Шүгэл үлээгчийн тухай хууль батлагдсанаар Гэрч хохирогчийг хамгаалах хууль, Эрүүгийн болон бусад дагалдах хуулиудад өөрчлөлт орох юм байна. Мөн тус хуульд шүгэл үлээгч буюу авлигын талаар мэдээлэл өгсөн иргэнийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх мөнгөөр урамшуулахаар тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж орсон. Уг конвенцийн оролцогч улсынхаа хувьд Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Анхдагч хуулийн төслийн гол зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах асуудал тусгагдсан.

Шүгэл үлээгчийн тухай хууль нь нийтийн ашиг сонирхол, авлига албан тушаалын байдалтай холбоотой гомдол мэдээллийг бичгээр, цахимаар гаргах, нийтийн эрүүл мэнд хүрээлэн буй орчинд хор хохирол учруулж буй мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлэх, шударга өрсөлдөөний талаар мэдээллийг тус хуулиар зохицуулахаар боллоо.

Шүгэл үлээгчийн мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага, бүртгэх, дундын мэдээллийн сан үүсгэх, цаашлаад тэдгээрийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг давхар зохицуулахаар уг хуульд тусгасан.

Нэг онцлог зохицуулалт нь шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх зүйн ашиг сонирхолтой мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаж, учруулсан хор хохирлоос шалтгаалж урамшуулахаар хуульчилсан. Урамшууллын хэмжээ нь 100 мянгаас, 1.5 тэрбум хүртэл төгрөг байна.

Авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хэргийг хялбаршуулан шийдвэрлэдэг, торгуулийн ял оногдуулдаг тогтолцоо авлигачдад үйлчлэхгүй байхаар нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. ХЗДХ-ийн яаманд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг ид дундаа орсон. Мөн удахгүй ирэх долоо хоногоос Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, дэмжигдсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлэн батлах төлөвлөгөөтэй байна. Шүүх шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг шинэчлэх шинэ хуулийн төслийг мөн ирэх долоо хоногт өргөн барина.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Шүгэл үлээгч гэж хэнийг хэлэх вэ?

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүгэл үлээгч гэж бэ гэдгийг тодорхойлсон. Гол агуулга нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, түүнийгээ албажуулж холбогдох байгууллагад гомдол гаргасан тухайн хүнийг хэлнэ. Уг хуулийн 20 дахь хэсэгт шүгэл үлээгч үндэслэлгүйгээр бусдын нэр төр алдар хүндэд халдах, хэн нэгнийг өөрийн ашиг сонирхлын хүрээнд гутаан доромжлохгүй байхыг хуульд заасан.

-Хэлэлцээрийн шатанд "Рио Тинто"-гоос дахин нэмж санал хүсэлт ирсэн үү?

-Айлын талаас тавьж буй гол хүсэлт бол далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсох гээд байна. Энэ дээр хөрөнгө зардал, төсвөө батлахгүй бол энэ сард зогсох талаар ярьж байгаа. Үүнтэй холбоотой менежментийн төлбөр, баталгааны шимтгэлийг 2028 он хүртэл илүү гарсан зардал дээр авахгүй байя гэсэн. Ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүсгэж буй бичигдсэн өрийн 70 хувийг хүчингүйд тооцъё гэсэн санал хэлж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад гаргасан алдаанд Засгийн газар буруугүй. Тиймээс далд уурхайн олборлолт оройтож байгаа учир бенефит хэлбэрээр 350 сая орчим ам.доллар төлье гэсэн хүрээнд хэлэлцээ хийж байна. Монгол Улсын Засгийн газраас 34 хувьд ногдох өрийг зуун хувь тэглэхийг шаардлага тавьсан. Эдийн засгийн тооцооллыг харж байгаад Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах саналтайгаа хэлж байна.


НИЙСЛЭЛД 30 БАЙРШИЛД МАХНЫ ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

 

Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт дээр гарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр "Тээвэрлэлтийн саатал, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах ажлын хэсгийн саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргууллаа.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бараа, бүтээгдэхүүний тээврийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсгийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлууд хийж, Засгийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Эрээн дэх цар тахлын нөхцөл байдлын улмаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок үүсээд байна. Тиймээс Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа, бүтээгдэхүүн импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр боллоо.

Хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлээр махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бий болгоно. Энэ хүрээнд 30-аас доошгүй байршилд ил болон задгай махны худалдааг Улаанбаатар хотод гаргана. Махны үнийг тогтвортой байлгахыг хичээж байна. Өнөөдөр авсан мэдээллээр хүнсний зориулалттай 40 вагон бэлэн болсон. Төмөр замаас өгсөн мэдээллийн дагуу тээвэр логистикийн байгууллага хүнсний ногоогоо ачих зохицуулалттай байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.11.03) 08.00 цагт эхлэв. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
  • Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл,
  • Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай,
  • 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний талаар,
  • Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, цаашид авах арга хэмжээ,
  • Зарим боомтын үйл ажиллагааны талаар зэрэг 25 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 13:30 цагаас мэдээлэл өгнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж