Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар шагналт V байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар шагналт V байрт шалгарлаа

Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар шагналт V байрт шалгарлаа

"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өчигдөр (2021.11.02) Б.Чинзориг болон Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн медальтан болох эсэхээ шийдэх тулаанаа хийв.

  • 48 кг: Г.Ган-Эрдэнэ хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдсан ч шүүгч эмчийн шийдвэрээр манай тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ.

  • 67 кг:Б.Чинзориг хагас шигшээ шатны төлөө Казахстаны боксчин Аблаихан Жуссуповтой тулалдаж, 0-5 гэсэн харьцаатай ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ.

Ийнхүү энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин өрсөлдөж, хоёр шагналт тавдугаар байртай тэмцээнээ өндөрлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж