"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Өчигдөр (2021.11.02) Б.Чинзориг болон Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн медальтан болох эсэхээ шийдэх тулаанаа хийв.
- 48 кг: Г.Ган-Эрдэнэ хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдсан ч шүүгч эмчийн шийдвэрээр манай тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ.
- 67 кг:Б.Чинзориг хагас шигшээ шатны төлөө Казахстаны боксчин Аблаихан Жуссуповтой тулалдаж, 0-5 гэсэн харьцаатай ялагдан, тэмцээнээ өндөрлүүллээ.
Ийнхүү энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин өрсөлдөж, хоёр шагналт тавдугаар байртай тэмцээнээ өндөрлүүлж байна.
Холбоотой мэдээ