Өвөрхангай аймагт хэдхэн хоногийн өмнө төгсөх ангийн сурагч охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг олны анхаарлыг татаж байна. Хохирогчийг сүрдүүлж, буудаж хөнөөсөн этгээд удаа дараагийн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, айлгаж, дарамталж байсан тухай гэрчүүд хэвлэл ярьжээ. Талийгаач энэ талаар багш нартаа хэлж ойлгуулахыг хичээдэг байжээ. Харин хайнга, хариуцлагагүй багш нар нь түүнийг тохуурхан шоглож байсныг хэвлэлүүд эх сурвалжаас авсан мэдээлэлдээ дурдсан. Энэ хэргийн тухайд багш нар нь мэдсэн атал яагаад хэн ч охиныг хамгаалсангүй вэ? Тэд хэрэвзээ охиныг хамгаалсан бол байдал ийм дээрээ тулах байсан уу гэх асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Сургууль бол хүүхдүүдийн хоёр дахь гэр. Эцэг эх, найз нөхдийнхөө хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн ганц "аврал" нь багш байх учиртай. Гэтэл багш нар өөрсдөө хүчирхийлэгчид болж хувирдаг цөөнгүй жишээ бий. Адаглаад л сурагчдаа ангийнхных нь өмнө элдвээр нэр хоч өгч, зодож цохих нь хэвийн үзэгдэл болсон.
Хөдөө орон нутагт, дотуур байранд гэр бүлээсээ хол байгаа сурагчдад тохиолддог хэргийн ердөө нэг жишээ нь энэ. Гэр орноосоо хол амьдарч буй тэдний асран хүмүүжүүлэгчид нь ангийн багш байдаг. Гэтэл ангийн багш нь талийгаачийг хамгаалах нь бүү хэл давхар, давхар хүчирхийлэлд унагажээ.
БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ӨӨГШҮҮЛЭХ ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ БОЛСОН
Хүчирхийлэл олон янз бий. Гэр бүлийн хүрээнд, сургуулийн орчинд, үе тэнгийнхний дарамт шахалт гээд. Гэрээсээ хол суралцаж байгаа хүүхдүүд дотуур байр, хамаатныдаа байдаг нь хүчирхийлэлд өртсөн ч хэн нэгэнд илэрхийлж чадахгүй байх эрсдэлтэй.
Статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 35 мянган сурагч дотуур байранд амьдарч байна. Тэдгээрээс Өвөрхангай аймагт 1863 сурагч харъяа сургуулийнхаа дотуур байранд амьдардаг аж.
Хэрэг болсон сумын тухайд хүн ам багатай, мөн багш сурагчдын харьцаа ч тэнцүү учир багш нар сурагчидтайгаа тулж ажиллах бүрэн боломжтой байна. Гэтэл эсрэгээрээ сурагчаа дорд үзэх хандлага гаргаж, сэтгэлзүйг нь улам доош түлхсэн бол энэ ч мөн гэмт хэрэг. Сурган хүмүүжүүлэгч хүний гол арга барил бол хүнийг ойлгож, залуурдаж, чиглүүлэх. Харамсалтай нь, эсрэгээрээ ялгаварлан гадуурхаж, дорд үзнэ гэдэг утгагүй. Тэр ч бүү хэл боловсролын орчин нөхцөлд үйлдэгдэж байгаа хүчирхийллийг үл хайхарч, өөгшүүлдэг хандлага, соёлыг эрс өөрчлөх цаг болсон. Багш хүн хаяагаа хадарч, хариуцлагаас зугтааж, хүүхдүүдэд харилцан ялгаатай хандах нь ёс зүйн том алдаа.
Олон нийтэд ил харагдаж байгаа хэрэг энэ болохоос сургуулийн орчинд үйлдэгдэх хүчирхийллийг өөгшүүлдэг багш нар олон бий. Тэдэнд ч мөн хариуцлага тооцох нь зөв биз ээ. Багш нарын тухайд байнга л цалингаа голж, ажилдаа бухимддаг. Тэр уураа сурагчдадаа гаргах нь энүүхэнд. Үнэндээ тэднийг багш бол гэж хэн ч албадаагүй. Гэтэл бид түмний хүүхдэд хичээл зааж байна гэж ялархдаг. Тэр хандлага нь хүчирхийллийг төрүүлдэг, өдөөдөг, ялгаварлан гадуурхалтыг бий болгодог. Тиймээс багш нар ч харилцаа, хандлагадаа дүгнэлт хийх цаг болсон байна.
БОЛОВСРОЛЫН САЙД 2021-11-03 66.181.187.199
БОЛОВСРОЛЫН САЙДАА ТА СУИС ДЭЭР ӨӨРИЙН БИЕЭР ИРЭЭД ХҮЧИРХИЙЛЭЛ ДАРАМТЫГ ҮНЭНЭЭР НЬ ХАРААЧ ЭЭ ЭНХ АМГАЛАН НЭРЭНДЭЭ ТААРСАН АМГАЛАН ХҮН БИТГИЙ БАЙ ИРЭЭД ДАРАНГУЙЛАГЧ ЗАХРИАЛ БАГШ НАРЫГ СОЛЬ УДАХГҮЙ ЭНЭ СУРГУУЛЬ ДЭЭР АЙМШИГТ ЗҮЙЛ БОЛОХОД ОЙРХОН БАЙНА БАС БАДМААРАГ СУРГУУЛЬ ДЭЭР ХҮЧИРХИЙЛЭЛ ГАЗАР АВЛАА САЙДАА ЭСВЭЛ ТА ХОЛБОО БАРИХ УТСАА ӨГӨӨЧ ЭЭ
НАРАНСОЛОНГО 2021-11-03 66.181.187.199
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАГШ ОЮУТНУУДЫН ХҮЧИРХИЙЛЭЛ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ДАРАМТЫГ БОЛИУЛААЧ ЭЭ ЭНЭ ТАЛААР ЯРИХЭЭР СОНИНТОГОС ГЭЖ ЗАХИРАЛ ИЙМ ЮМ УҮААСАА БАЙДАГ ГЭЭД ӨӨГШҮҮЛЭЭД БАЙНА СОЁЛ УРЛАГТ ИЙМ МУУХАЙ ХҮЧИРХИЙЛЭГЧ ЗАХИРАЛ БАГШ НАР БАЙГААД БИ ҮНЭХЭЭР ГАЙХАЖ БАЙНА ДАРААГИЙН УДААД БИЧЛЭГ НОТЛОХ БАРИМТ ГАРГАЖ ТАВИХ БОЛНО
Солонго 2021-11-03 66.181.187.199
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ДАХЬ ОЮУТНУУДЫН АНГИЙН ЯЛГААНЫ ХҮЧТРХТЙЛЛИЙГ ЗОГСООГООЧ ЭЭ БАГШ НАРТ ХЭЛЭХЭЭР УГААСАА БАЙДАГ ЮМ ГЭЭД ЗАХИРАЛААС АВАХУУЛААД НАРАНБААТАР НАЙРУУЛАГЧ ХҮРТЭЛ ДЭМЖЭЭД БАЙХ ЮМ ҮҮНИЙГ ДАМЖУУЛААД ӨГӨӨЧ
Зочин 2021-11-03 193.218.118.125
>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
123 2021-11-03 66.181.161.43
Хөдөө орон нутагт багш нарын ийм үйлдэл наад захын жишээ шүү дээр
Зочин 2021-11-03 202.9.40.101
багш, эмч нарынх нь ёс зүй, боловсрол гэж яана даа л гэмээр юм билээ!!!
алдаагүй бичээчээ 2021-11-03 180.149.98.206
тооцъё* гэж бичнэ
Зочин 2021-11-03 66.181.176.227
Хөөрхий охин. Харамсаад баршгүй. Багш захирал манаач жижүүрүүд гээд хүнчанараа гээсэн адгийн шаарнууд юмаа. Сум юмчинь биeбиeнээ андахгүй л байгаашдээ тэр залууг ч ямар хүнбэ гэдгийг мэдэжл байгаа. Өөдгүй шаарнуудвэ. Тэр залууг дуудаж авчраад сануулах ёстой тэгээд цагдаад нь өгөх ёстой үүрэгтэй сургууль. . Амиа бодсон хулчгар шаарнууд 2 хүний аминд хүрчихжээ. Ямар хэрэг зөрчил асуудал үүсвэл тэдгээрийг ямар арга шатаар хэн хэн яаж шийдэхийг тодорхойлсон дүрэм журам сургууль бүрд байх ёстой
Зочин 2021-11-03 122.201.31.175
Ядахдаа нийгэмд чухал байр суур эзэлдэг БАГШ, ЭМЧ хоёроо хүнийг дээдэлдэг сэтгэлтэй ухамсартай хүнд үлгэр дууриал болохуйц бэлтгэдэг болоочээ. Бүгд зэрлэг харгис шинжтэй болчихсон. Нялх хүүхдэд хүртэл харгис зангаа гаргаад л…
said n haruizlagaa huleeh bailgui dee suragch buuduulna gesen chin yuo bolood baina aa ERONHII SAID n ajilaa ogson deer dee 2021-11-03 59.153.115.137
bolovsroliin said haruizlagaa huleesen deerdee uul n ovoo ajillaj baisan ganz said yum shuu dee
zochin 2021-11-03 202.55.188.81
Багш нарын харилцааны чадамжийг нийт багш нарын дунд нь хэн гэдэг багш хар энерги ихээр ялгаруулдаг нэргүй санал асуулга явуулж шалгадаг баймаар байна. Тэдгээр тодорсон багш нарт харилцааны хар энергиэ хэрхэн багасгах тухай сургалт өгч байх хэрэгтэй
Зочин 2021-11-03 103.57.95.203
манай ач чнар багш нар мөчийг чн хуга цохино гэж айлгадаг талаар нэг биш удаа хэлсэн. мод бариад цохидог, хичээлн тал цагт хэрүүл хийдэг талаар байнга ярьдаг. их анхаарах цаг болж
Зочин 2021-11-03 192.82.80.208
Багш нарыг бүү гутаа.
Иргэн 2021-11-03 202.9.40.215
Хотод энэ багш шиг шавиа олон хүүхдүүдийн өмнө доромжилж гар утсыг нь хурааж авсан бол эцэг эх нь ирээд л дор нь учрыг нь олох байсан. Гэрээсээ хол дотуур байрны хүүхдүүдийн амь амьдралыг сургууль бүрэн хариуцна. Эцэг эхдээ хэлж чадахгүй холбоо барих утасгүй байлгана гэдэг арай арай, тэр багшийг мэргэжлийн багш гэж хэлэхэд хэцүү хүн байна. Багшлах эрхийг нь хурааж ав.
Irgen 2021-11-03 66.181.161.87
Nalaih duurgiin 119 surguuliin bagsh nar uneheer super arhichid bna. Ene surguuliin udirdlaguud yu hiideg bna aa. Bagsh nartaigaa hamt arhidaad bdag yum uu. Arga hemjee toostoj chadahgui. Yaj ard tumnii huuhded hicheel zaadag yum boloo. Zahiral munhsaihan aa arhichin bagsh halj chadahgui bol uuruu erthen z**l
зочин 2021-11-03 202.126.89.46
Зөвхөн энэ багшийг шийтгээд асуудал шийдэгдэх үү? Ер нь сургуулийн орчинд энэ мэт хүчирхийлэл байсаар байдаг. Сурагчид, ялангуяа хөдөөний бүрэг ичимхий сурагчид хэнд ч хэлж чаддаггүй, эцэг эх нь ч багш нь ч асууж ярилцдаггүй. Иймээс сургуульд сэтгэл зүйч байх зайлшгүй шаардлагатай болсон. Нийгмийн ажилтан байдаг хэдий ч юу хийхээ мэддэггүй, цаг бүртгэгч, удирдлагуудын гарын үзүүрт зарагдах төдий л ажил хийдэг.
зочин 2021-11-03 202.126.89.46
Багш нарыг бичиг цаасаар дарах ажил хийж байхаар анги, сурагчидтайгаа ажиллах тал дээр илүү анхаарах хэрэгтэй. Дуртай дургүй хичээлээ заасан болчихоод харийн хүн шиг алга болдог сэтгэлгүй багш нар олширсон. Нэг талаас бас арга ч үгүй мэт. Тэд бас амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй болдог байх.
Багшийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүл, түүнд нь тохирсон цалин урамшуулал олго.
Зочин 2021-11-03 202.9.40.215
Нийгмийн ажилтан гэдэг албан тушаал сэтгэл зүйч гэсэн тэй дүйцнэ. хүүхдэд хүмүүжил талаас анхаарал тавих багш нь сурагчиддаа хандах хандлага харилцаа ямар байна, хүүхэд хамт олны харилцаа ямар байна, гэр бүл хүүхэд хоорондын харилцаа ямар байна гэдгийг нийгмийн ажилтан түлхүү анхаарсан нь дээр. Ангийн багш бас энэ талаар сайн мэддэг, хамтарч ажилладаг байх ёстой. Багш сурган хүмүүжүүлэгч гэдэг сэн. Одоо цагт хүмүүжлийн ажлыг нь орхигдуулж байна.
Зочин 2021-11-03 66.181.170.73
Тэр сумын хэсгийн төлөөлөгч гэж мануухай юу хийж байсан юм. Буутай хүн ирээд дотуур байрнаас хүүхэд сүрдүүлээд аваад явж байхад. Ийм арчаагүй хоолны савнуудаар яадаг байна.
Зочин 2021-11-03 64.119.26.229
ямарч учрыг нь мэдэхгүй байж гэмгүй хүний нэр төрд халдаж, буруутгаж, хувь заяанд нь цөв суулгаж, хуулийн өмнүүр орж яллаж болохгүй ш дээ!
Зочин 2021-11-03 192.82.84.93
энэ багш нарыг шийтгэхгүй бол дараагийн хэрэг гарна