"Оюутолгой"-н хэлэлцээр: "Нянгар" ба "харийн PR"-чин | News.MN

"Оюутолгой"-н хэлэлцээр: "Нянгар" ба "харийн PR"-чин

"Оюутолгой"-н хэлэлцээр: "Нянгар" ба "харийн PR"-чин

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж буй. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хатуу шаардлага тавьж буйг мэдэгдээд буй. Энэ хэлэлцээний талаар Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлын төвд байна. Х.Нямбаатар Ч.Сайханбилэгийг "Харийн нутагт PR хийж байхаар эх орондоо ирж шалгуул" гэсэн бол хариуд нь Ч.Сайханбилэг "Нянгар ми дөө хэдэн хатуухан үг хэлчихье" хэмээн сошиалаар муудалцаад амжив. Тиймээс "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцлон хүргэж байна. 

Х.Нямбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд:

АНУ-д байгаа Ч.Сайханбилэгийн яриаг сонссон. Их л сандарсан хүний яриа байна лээ. Харийн нутагт харийн компанийн PR хийж байгаа өөрийгөө өмөөрсөн хүний яриа. Монгол Улсын Засгийн газар төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зургаан сар ширээний ард сууж байна. Ахиж байгаа зүйл байна.

Ч.Сайханбилэг их зөв зүйтэй зүйлийг найман жилийн өмнө эхлүүлсэн гэж хэлэх шиг болсон. Дубайн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө Оюутолгойн гэрээг эрс дордуулсан олон зүйл заалттай төлөвлөгөө байсан.

Тодруулбал, ил уурхайн зардал 1.1 тэрбумаар хэтрээд байсныг тоогоогүй. Яагаад тэр асуудлаар арбитрт маргаан үүсгээгүй юм бэ. Хоёрдугаарт, татвартай холбоотой маргааны эхлэлийг тэнд тавьсан. Татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн аймшигтай нь Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэс дээр АМНАТ тавина. Бусад молибдени зэрэг маш ихээр дагалдаж байгаа эрдэс баялагт АМНАТ авахгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн санхүүжилтийн баталгаа гэх нэр томъёо оруулж ирэн, төслийн санхүүжилт бүрээс 1.9 тэрбумыг авдаг алдаатай зүйл оруулж ирсэн.

Арван хувийн хүүтэй бараг ломбардны хүүгээр энэ том төслийг санхүүжүүлэх боломж олгосон. Цааш яривал их олон зүйлээс алдагдал хүлээсэн. Тиймээс энэ болгоныг засч залруулах гээд, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх гээд чармайгаад ажиллаж байна. Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн оронд харийн компанийн маркетинг хийж суухаар эх орондоо ирж, энэ төслийг эх орондоо хэрэгтэй болгох талаар илүү их сэтгэлээ чилээгээсэй гэж хүсч байна.

Ч.Сайханбилэг
Ерөнхий сайд асан:

Хаданд гарсан Нянгар, Ми дөө, өөрийг чинь бодоод, амьхандаа хамгаалаад байр сууриа илэрхийлсэн чинь үг ойлголгүй өрвөлзөхийг чинь хараад ах хүний хувьд хэдэн хатуу үг хэлчихье гэж үнэхээр бодлоо.

Уг нь тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж манай ард түмэн ярьдаг даа.
Ми дөө, миний сандарсанд санаа нь чилээ юу? Чамаас айж би сандарлаа юу? Бага минутад их зүйл багтаах гэж л хурдан ярилаа. Ер нь ч би хурдан ярьдаг. Хуучин гишүүд ч сайн мэднэ. Бодол санаагаа гүйцэж ярих хурд нь л тэр. Харин чамайг ингэж будилж явж, ямар алдаа хийх бол гэдгээс санаа зовж сууна.
Өнөөдөртөө чи Хонгилын түлхүүр атгаад их л маадгар байна. Давхар стандарттай-Махны машиндаа оруулахаар урилга заллага явуулаад овоо байх шив. Маргааш энэ махны машиндаа өөрөө хэрчүүлэхээ л урьдчилж сайн хар! Үндсэн хуулиар олгогдсон, Үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө Д.Монголхүү, Э.Одбаяр нар чамайг Хууль зүйн сайд байхад анх удаа хоригдлоо! Чи асуудал хариуцсан сайдын хувьд байр сууриа илэрхийлээч, залуусыг бүгдийг нь суллаач!
Залуу хүн байж дарга цэрэг, сайд иргэн гэсэн нэг л их каст, давхарга ярьсан хүн байх юм. Чи албан тушаалыг түр зуурынх, ажил хийх, асуудал шийдэх түр зуурын боломж л гэж хар. Өөрт нь хэрэг болох, өөрийг нь хамгаалах гэхэд Хаданд гарсан албан тушаалаас нь ховхлох гэж байна гэж хардаж, харин өөрөө бүү сандар. Хаа хамаагүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүстэй жин өгсөж бүү арцалд.
Ми дөө, эхлээд ТЭЗҮ, санхүүгийн тайлангаа ялгаад сурчих. Наад том компани чинь хэдхэн тоо хөдөлгөөд чам мэтийн хүүхдээр дэндүү амархан тоглочихно. РТ компани Монголын Засгийн газрыг 34 хувь эзэмшсэний төлөө 22 тэрбумын өрөнд оруулж байгаа бол бараг 2 дахин их, 66 хувь эзэмшиж байгаагийн хувьд адилхан зээл авсан тэдний талын 44 тэрбумын өрөнд унаж байгаа тэдний гаргасан тооцоолол дээр эхлээд ажиллачих. Гэхдээ чи биш шүү. Гадна дотны жинхэнэ мэргэжилтнүүд хөлсөлж ажиллуул. Мэргэжилтнүүдийнхээ нэг талын биш олон талын, харьцуулсан саналыг нь сайн сонс, бас ойлго!
Чи одоо 22 тэрбумын өрөнд оруулчихсан гэдэг гадны заль мэх, өгөөшинд дэндүү автаж итгээд, (чамд үнэн мөн нь чухал биш, Дубайн гэрээ “алаад хаясан” гэдэг улс төр нь л чамд гоё сонсогдож байгаа л даа) олон түмэнд ч мянга давтаад, овоо итгүүлэх маягтай харайж явна. Хэлэлцээний төгсгөлд чинь тэд нар ТЭЗҮ дээрх хэдхэн тоогоо хөдөлгөөд л тээр хараа биз, 22 тэрбумын өрийн асуудлыг чинь нааштайгаар шийдсэн шүү гээд л чамайг хуурна. Ардаа арай том асуудлуудаа аваад үлдэнэ!
“Нохойд барьдаг мод шиг“ битгий өөрийгөө ашиглуулаад, микрофон харахаараа л ханцуйгаа шамлаад цээжээ түрээд гүйгээд бай. Тэр Ц.Нямдорж ахыгаа хар. Хэд буудуулсан хашир бурхи шиг “ОТ асуудал одоо зөвхөн Х.Нямбаатарынх” гээд дошноосоо цухуйхгүй байгаа биз? Яг чам шиг урдах ажил нь бус улс төр нь чухал байдаг улс төрчдөөс холдуулах гэж Миний үед мэргэжлийн хүмүүсээр ахлуулж бүх яриа хэлэлцээг хийлгэсэн байдаг юм. Чи энэ асуудлыг яаж ч амжилттай шийдсэн, их хурдан бол энэ Их хурлын үед, арай алгуур бол ирэх Их хурлын үе гэхэд өнөөдөр өөрөө хараагаад байгаа ОТ гэрээг байгуулсан, үргэлжлүүлсэн хүмүүстэйгээ нэг эгнээнд жагсаж балбуулах л болно. Карма гэж юм бас байдаг юм шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-03 197.211.58.74

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-03 43.228.129.20

Монголчууд оюу толгойг 100% эзэмшиж чадсанаар жилдээ хамгийн багадаа 5н тэрбум долларын цэвэр ашигтай болж гадныхныг царай алдахаа больж бид Катар шиг баян орон болно. Бид оюу толгойн баяжмалаа дуртай газраа дэлхийн зах зээлийн үнээр борлуулж ,хангалттай ашиг хийж ,хөл тэнэгэр хараа дээгүүр алхах болно..Оюу толгойг 100% эргүүлж авснаад мөнгөтэй баян болсон монголчууд хоёр хөрштэйгөө эн тэнцүү хэмжээнд харьцах аюулгүй боломжийг бий болгоно. Энэ бол монголчууд мөнгөтэй болсны хүч байх болно

Avatar

Зочин 2021-11-03 43.228.129.20

Монголын төр засгийн өнөөгийн удирдлагууддаа баяр хүргне учир нь бидний залуу үе маань хэрсүүжжээ тэд мөнгөтэй болж,бас эр зоригтой болж, тийм учраас хэр баргийн авлигад автагдахааргүй жинхэнэ шинэ монголын удирдагчид болж чаджээ баяр хүргий бахархаж байна. Оюу толгойн гэрээ бол тэр чигтээ луйваручраас эргүүлж авахад хууль зүйн талаасаа бүрэн боломжтой . Залуучууд маань энэ боломжийг алдахгүй барьуаа ахиулсаар бүрэн 100% эх орондоо эргүүлэн авчирч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-11-03 122.201.24.1

айгаагүй л юм бол хүрээд ирэхгүй дээ. Айж байгаа нь маш тодорхой бна.

Avatar

Зочин 2021-11-03 66.181.170.73

сайханбилэгийг тэнд нь нухуулах хэрэгтэй урвагчдыг үхлээр шагнаж байх нь зөв. яг оху ын тусгай алба шиг ажиллах хэргтэй байна манайхан

Avatar

Зочин 2021-11-03 66.181.164.211

сайханбалаг их том байнаа, энэ пээдгэр н.. ийг бариад ирэх хоншоор Нямбаатарт дутах байх л даа, харамсалтай

Avatar

Яагаад ингээд бичээд унаваа гэсэн чинь... 2021-11-03 66.181.164.211

өө энэ чинь ээбийгийн сайт ш дээ, нээрээ

Avatar

Зочин 2021-11-03 192.82.85.251

САЙХАНБАЛАГ ӨӨРӨӨ НЯНГАР БОЛООД БАЙЖ

Avatar

Доржготов 2021-11-03 202.179.24.153

Эрдэнэтийн алдагдлыг олон жил төлсөн. Д.Содном тоо хэлээч. Зөв ойлгоё. Гадны хүчирхэг дэмжлэг чин ван, сайн ноён хайж байв. ОТ-д гуравдагч хөршийг урьж царайчилсан. Гуйх хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг. Эрдэнэтийн адил алдсан юм байж таарна. Яваандаа сайжруулдаг. Тооцоо чанга байх нь чухал. 4 тэрбумыг өгсөнгүй гэх уурандаа Монголоо аваръя гэж үймүүлсэн Жавхлангийн ард Элбэгдорж, Сайханбилэг бий гэж хэрүүл өдөх уршигтай. Ашиг чухал уу, Сайханбилэгийг цаазлах чухал уу Нямбаатараа.

Avatar

saihanbalagiig yl ogj hatuu shiitgeh heregtei bnaa.. 2021-11-03 139.5.218.89

saihanbalag metiin uls orondoo ashigui geree hiij mongo hahuuli abdag hvmvvs l mongol ulsdaa hamgiin ih horloj baigaa ni vnen ch dee. ene metiig ingej hoorgoj dabaraaj bolohgui shuu. irehed sain yl ogj busad ni surgamj boloh heregtei bnaa. uls oronii erh ashigaas urbaj bgaa ni bol jiriin ulsaas hulgai hiisenees ilvv hvnd yltai baih heregtei bna..

Avatar

Zochin 2021-11-03 103.57.92.224

Дувайн гэрээг заавал Дувайд байгуулах ямар шалтгаан байна. Эх оронндоо хийж болоогүй юм уу. Танцаглах гэж очоогүй байх цаана нэг учир шалтгаан бий

Avatar

Зочин-0 2021-11-03 139.5.217.92

Сайханбилэг гуай нь өөрөө карма-д байгаа болоод л бачимдаад бна. Сайхан газарт байгаа хүн чинь толиотой л баймаар юм. Гаднах сүр нь болохоо байчихсан байх чинь. Нэг л биш бна даа.

Avatar

Зочин 2021-11-03 66.181.161.39

"Карма" гэдэг нь "Үйлийн үр" гэсэн утгатай санскрит үг (कर्मन्) -!!

Avatar

ХХК захирал 2021-11-03 66.181.179.201

Өөрийн компанийн хөгжлийн түүхээ эргээд харахад анхны гадаад гэрээ хэлцэл хийхдээ өчнөөн л алдаатай хийсэн харагддаг. Туршлага хуримтлуулах тусам сайжруулсаар өнөөгийн түвшиндээ хүрсэн.
Төр засаг ч ялгаагүй, үе үеийн ЗГ чадлынхаа хэрээр л гэрээг тухайн үед хамгийн сайнаар хийсэн. Одоо сайжруулж бгаа энэ хэлцэл ч хожим дутуу зүйл олон бна гэж харагдах үе ирнэ. Шүүмжлэх амархан, хийх хэцүү.

Avatar

ардчилагч 2021-11-03 49.0.140.26

Хонгилийг АН дээрэмчид бүтээн байгуулсан одоо хонгил ажилахгүй байгаа ардчилагч нараа айгаад хэрэгүй үнэндээ ардчилагч нар хүний эрхийг уландаа гэшигсэн

Avatar

Зочин 2021-11-03 66.181.179.192

Хэ НЯНГАРууд хаданд гарсан гэдэг билүү тийм л байдалтай байгаа ш дээ нянгаруудын балгаар хүн ард эрүүл энх амар тайван ч байж чадахаа больсон биз

Avatar

Зочин 2021-11-03 209.173.2.80

saihanbileg n chavgants shig heruul hiij Yaj iim hun ES bolson yum boloo???

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2021-11-03 174.202.227.178

CAIXAH BILEG ZOV YARJEE

Avatar

ИРГЭН 2021-11-03 202.9.46.128

ИРЭХГҮЙ БАЙГАА ЭХ ОРНООСОО УРВАГЧ,. ХОРЛОН СҮЙТГЭГЧ САЙХАНБАЛАГИЙГ ТЭНД НЬ УЧРЫГ НЬ ОЛЧИХОЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ!!! ЯМАР Ч УЛС ОРОН УРВАГЧИД ЦААЗЫН ЯЛ ӨГДӨГ ЖАМТАЙ.

Avatar

ИРГЭН 2021-11-03 66.181.167.254

САЙХАНБИЛЭГ ШИГ ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧТН, АВИЛГАЧ НОВШИЙН АХ ШИГ ЮМТАЙ БАЙСНААС ӨНЧИН БАЙСАН НЬ ДЭЭР.

Avatar

хүннү 2021-11-03 202.179.25.43

Сайханбилэг ээ? чи холоос олон долоон юм ярилгүй хүрээд ир. Чамаас бусд нь шалгуулаад болоод л байна. Чи эр шүү юм бол наад Нянгартайгаа нүүр нүүрээ хараад ярь. Монголын ард түмнээр ял, гавъяагаа дэнслүүл. Чи юунаас айгаад байгаа юм? Нянгараас уу? эсвэл биднээс үү?

Avatar

zochin 2021-11-03 64.119.25.242

сайханбилэн ми дөө авгайгийнхаа банзлын ард нуугдахаар ирж жангаа хүрт

Avatar

Зочин 2021-11-03 66.181.161.39

Сайханбилэг хувь хүний хувьд тун ч онцгүй хүн дээ! Гэтэл Нямбаатар хүү хажууд нь бүр ч их жулдаж байна даа?!! Хүний өөдөөс өрвөлзөж хэрэлдэх нь сайд хүний буурь сууринд зохихгүй шүү!!

Avatar

Мөнхөө 2021-11-03 202.126.89.139

Уут уут доллараар улсаа худалдсан Сайханбалаг Авдар авдар доллараар андыгаа сольсон Сайханбалаг Дубайгаас олсон авилгалаараа дураараа тэнэгч Сайханбалаг. Ирж жангаа идээд нааран дээрээ хэвтээ ми хөө Сайханбалагаа.

Avatar

Зочин 2021-11-03 66.181.179.192

Хэцүү дээ Монголд маань одоо цагт бөөн Нянгарууд сандайлчихсан үнэндээ муухай ичмээр л байдалтай байгаа ш дээ

Avatar

Зочин 2021-11-03 124.158.67.141

Хуулийн хулхи сургууль төгчихөөд битгий тэнэгтээд бай гэж Нямдорж Нянгарт хэлж билээ. Ийм хүнээр Оюутолгойн хэлэлцээрийг ахалдаг мунхан шийдвэр.

Avatar

Зочин 2021-11-03 192.82.85.251

ХИЙСЭН ХЭРГИЙН ЧИНЬ ХӨӨН ХЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССААААН ХҮРЭЭД ИР ХӨӨ

Avatar

Зочин 2021-11-03 103.57.95.43

С.Баяр Ч.Сайханбилэг С.Баярцогт нарыг цаазлах ёстой. Төлгөн коммунист Нямбаатар ч гэсэн мэдлэг мэргэжилтэй хүний хажууд бол ичмээр дамшиг даа

Avatar

ZOCHIN 2021-11-03 159.196.80.247

AVILGACHIN AIGAAGUI L GEHIIN .AIGAAGUI YM BOL IREED ALAAD UGUUCH……NAIZ CHINI CHAMD TUSLAH BLGUIDEE….BAYRTCOGT….

Avatar

Дорж 2021-11-03 103.80.211.207

Өөрөө тэр үед карманаа л бодож шийдсэн юм байна. Одоо Нямбаатар өөрөө шийдэх гэхээр нь чи битгий урдуур нь орж хуцаад байл даа. Чиний Дубайн гэрээ хийхэд чинь хэн ч чиний өмнүүр орж хуцаагүй тэр үед харин та нар нэг кармантай байсан шүү дээ. Одоогоор Нямбаатар алдаа гаргаагүй байна. Монголын төлөөл зүтгэж байна. Чи өөрийнхөө л төлөө явсан шүү Сайханхулгайчаа одоо өөрийн зам уруу битгий хүн чирээд бай…

Avatar

Зочин 2021-11-03 124.158.111.6

Энэ ЗГАЗАР сайн л ажиллаж байгаа юм байна. Сандарч бна шүү энэ Сбилэг гэдэг нөхөр

Avatar

irgen 2021-11-03 43.228.129.150

НЯМБААТАР БУУРЬТАЙ СУУРЬ ТАЙ ЗӨВ ШИЙДЭЛД ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛ ТӨГС БАЙНА ЭНЭ КОМСОМОЛЫН СУРГУУЛЬ ТӨГССӨН ЭЛБЭГДОРЖИЙН б**с ДОЛООГЧ ХАХУУЛЬ АВЧИХААЛ САНДАРЧ БАЙГААН

Avatar

Сүхээ 2021-11-03 203.91.115.56

Эрхэм Хууль зүйн сайдаа. Жаахан буурь сууж төрийн хар хүн бололдоо . Хэн ч байсан л үсчээд ороод ирэх юм, юун ч завтай юм. Чи дуугүй л байвал хийсэн ажил чинь чиний өмнөөс ярьнаа гэж нэг сайхан үг байдаг юм шүү. Сайханбилгийн хэлсэн үгийг өш санах биш ухаалгаар угшиж тогтоон алдаагаа олж хар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж