Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж буй. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хатуу шаардлага тавьж буйг мэдэгдээд буй. Энэ хэлэлцээний талаар Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлын төвд байна. Х.Нямбаатар Ч.Сайханбилэгийг "Харийн нутагт PR хийж байхаар эх орондоо ирж шалгуул" гэсэн бол хариуд нь Ч.Сайханбилэг "Нянгар ми дөө хэдэн хатуухан үг хэлчихье" хэмээн сошиалаар муудалцаад амжив. Тиймээс "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцлон хүргэж байна.
Х.Нямбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд:
АНУ-д байгаа Ч.Сайханбилэгийн яриаг сонссон. Их л сандарсан хүний яриа байна лээ. Харийн нутагт харийн компанийн PR хийж байгаа өөрийгөө өмөөрсөн хүний яриа. Монгол Улсын Засгийн газар төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зургаан сар ширээний ард сууж байна. Ахиж байгаа зүйл байна.
Ч.Сайханбилэг их зөв зүйтэй зүйлийг найман жилийн өмнө эхлүүлсэн гэж хэлэх шиг болсон. Дубайн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө Оюутолгойн гэрээг эрс дордуулсан олон зүйл заалттай төлөвлөгөө байсан.
Тодруулбал, ил уурхайн зардал 1.1 тэрбумаар хэтрээд байсныг тоогоогүй. Яагаад тэр асуудлаар арбитрт маргаан үүсгээгүй юм бэ. Хоёрдугаарт, татвартай холбоотой маргааны эхлэлийг тэнд тавьсан. Татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн аймшигтай нь Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэс дээр АМНАТ тавина. Бусад молибдени зэрэг маш ихээр дагалдаж байгаа эрдэс баялагт АМНАТ авахгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн санхүүжилтийн баталгаа гэх нэр томъёо оруулж ирэн, төслийн санхүүжилт бүрээс 1.9 тэрбумыг авдаг алдаатай зүйл оруулж ирсэн.
Арван хувийн хүүтэй бараг ломбардны хүүгээр энэ том төслийг санхүүжүүлэх боломж олгосон. Цааш яривал их олон зүйлээс алдагдал хүлээсэн. Тиймээс энэ болгоныг засч залруулах гээд, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх гээд чармайгаад ажиллаж байна. Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн оронд харийн компанийн маркетинг хийж суухаар эх орондоо ирж, энэ төслийг эх орондоо хэрэгтэй болгох талаар илүү их сэтгэлээ чилээгээсэй гэж хүсч байна.
Ч.Сайханбилэг
Ерөнхий сайд асан:
Хаданд гарсан Нянгар, Ми дөө, өөрийг чинь бодоод, амьхандаа хамгаалаад байр сууриа илэрхийлсэн чинь үг ойлголгүй өрвөлзөхийг чинь хараад ах хүний хувьд хэдэн хатуу үг хэлчихье гэж үнэхээр бодлоо.
Холбоотой мэдээ