Fashion: Пальто, гутлаа хэрхэн хослуулах вэ? | News.MN

Fashion: Пальто, гутлаа хэрхэн хослуулах вэ?

Fashion: Пальто, гутлаа хэрхэн хослуулах вэ?

Fashion: Пальто, гутлаа хэрхэн хослуулах вэ?

Энэ жил илүү сартай намар болж байна. Пальто намар, өвлийн улиралд түгээмэл хэрэглэгддэг. Зузаан пальто хүйтнээс хамгаалахаас гадна гуталтайгаа тохируулан өмссөнөөр дэгжин харагдах боломжийг эзэндээ олгодог. Пальтог гуталтайгаа тохируулан өмсөх гурван хувилбар байх бөгөөд өөрийн сонирхолд нийцүүлэн сонгож болох юм.

Урт түрийтэй гутал + пальто

Хамгийн эхэнд санал болгож буй хувилбар бол пальто болон урт түрийтэй гутлыг тохируулан өмсөх явдал юм. Урт түрийтэй гутал нь өвдөгнөөс давсан урттай, шилбийг бүрэн халхалахуйц байна. Хөлний хэлбэрийг засч харагдуулахаас гадна дулаан, илчтэй байдгаараа давуу талтай. Ийм гутал өмссөн эмэгтэй нарийхан урт хөлтэй агаад загварлаг, эмэгтэйлэг харагддаг.

Гэхдээ урт түрийтэй гутал, пальтоны хослол харьцангуй том талбай эзэлдэг тул нүсэр харагдах гэмтэйг анхаарах хэрэгтэй. Иймд хүний нүдэнд эвтэйхэн харагдах талаас нь зохицуулж хэрэглэхийг зөвлөж байна. Тухайлбал, урт түрийтэй гутал дээгүүрээ богино банзал өмсөх зэргээр зохицуулж болох юм. Ингэснээр нүсэр харагдах байдлыг багасгахаас гадна ихэмсэг төрх бүрдүүлнэ.

Хагас урт түрийтэй гутал + пальто

Өвдөг давсан гутлыг бодвол хагас урт түрийтэй гутал аливаад зохицох чадвар илүү байдаг. Энэ гутлын урт өвдөг хүртэл татсан байх бөгөөд шилбэ хэсгийг тодотгож харагдуулдаг. Тиймээс харьцангуй богино шилбэтэй эмэгтэйчүүд ийм урттай гутал өмсөхөөр бол сулхан түрийтэй байхыг давхар бодолцох хэрэгтэй юм.

Харин харьцангуй нарийхан шилбэтэй эмэгтэйчүүд ийм урттай гутлыг пальтотой хослуулахаар бол үдээстэй гутал сонгохыг зөвлөж байна. Энэ нь дээгүүрээ сул, доогуураа бариу хослол бий болгож, туранхай агаад загварлаг харагдуулах билээ.

Богино түрийтэй гутал + пальто

Богино гутал нь гутлын төрлүүдийн дотроос харьцангуй сонголт ихтэй загвар гэж болно. Хөлийн урт богины хэмжээг харгалзахгүй хэр нь тунчиг эмэгтэйлэг харагдуулах шидтэй. Гэхдээ та илүү эмэгтэйлэг харагдахыг хүсвэл богино түрийтэй гутлыг пальтотой хослуулахдаа намхан өсгийтэй гутал сонгохыг санал болгож байна. Энэ хэв маяг нь илүү донжтой бөгөөд хөлийн уртыг тодотгох давуу талтай байдаг.

ЭХ СУРВАЛЖ: SOUHU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж