Аврах ажиллагааны нисдэг тэргүүд техник туршилтын нислэгээ үйлдэв

Хуучирсан мэдээ: 2021.11.03-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагааны нисдэг тэргүүд техник туршилтын нислэгээ үйлдэв

Аврах ажиллагааны нисдэг тэргүүд техник туршилтын нислэгээ үйлдэв

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буй.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан бөгөөд агаарт шалгах техникийн нислэгээ үйлдсэн байна. Мөн нисгэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэрэг болон симулятор нийлүүлэх, сургалтын төвийн барилга барих, нисдэг тэрэг байрлах ангар байгуулах ажил дуусчээ.

Цар тахлын улмаас хил, гаалийн нөхцөл байдал удаашралтай байгаа учраас үлдсэн нэг нисдэг тэрэг буюу эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд зориулан тоноглогдсон нисдэг тэргийг оруулж ирэх хугацаа ялимгүй хойшилж, ирэх хоёрдугаар сард ирэхээр болсныг Францын талын мэргэжилтнүүд хэлэв.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Даваа гаригт Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах ажлын явцыг шалгаж ажиллажээ. Энэ үеэр тэрбээр “Эдгээр нисдэг тэргийг сураггүй алга болсон иргэдийг хайх, холын замд газраар тээвэрлэх боломжгүй хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх, ой хээрийн түймрийн үед гал сөнөөгч, шүхэрчдийг зөөвөрлөх аврах ажиллагаанд ашиглахаар бэлдэж байна. Гол онцлог нь одоо манайд ашиглаж буй том нисдэг тэргүүд цагт 4.5 сая төгрөгийн зардлаар нислэг үйлддэг бол эдгээр 3 нисдэг тэрэгний хувьд нэг цагт 550 мянган төгрөгийн зардалтай буюу 8 дахин хямд байх юм. Нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтойгоороо давуу талтай” хэмээн онцолжээ.

Шинээр байгуулж буй Агаараас эрэн хайх, аврах анги нэгжийн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг төслийн хүрээнд сургаж дадлагажуулж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж