Дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй! | News.MN

Дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй!

Дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй!

Дэлхий нүүрснээс татгалзаж чадахгүй!

Түүхий нүүрс эрчим хүчний эх үүсвэрийн хувьд аж үйлдвэрийн хувьсгалд чухал нөлөө үзүүлсэн. Дулааны эрчим хүчийг механикт шилжүүлснээр аж үйлдвэржилтийн гол хөдөлгүүр нь нүүрс болжээ. Төмрийн хүдрийг хайлуулж, төмөр үйлдвэрлэхэд нүүрс хямд найдвартай түлш байв. Нүүрсний ачаар өдгөө аж үйлдвэржсэн орнууд үсрэнгүй хөгжилд хүрсэн ч эргээд байгаль экологийн асуудал хурцаар тавигдах болжээ.

Түүхий нүүрснээс ялгарах агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дулаарлын гол буруутан болов. Улмаар Нэгдсэн үндэстний байгууллага цаг уурын өөрчлөлтийн асуудлыг ноцтойгоор авч үзэн, 2015 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Парисын хэлэлцээрийг баталсан. Энэ хэлэлцээрт 2100 он гэхэд дэлхийн жилийн дундаж температурыг аж үйлдвэржилтээс өмнөх үеийн температураас хоёроос дээш гаргахгүй байх, дулаарлыг 1.5 хэмд барихад чиглэгдсэн арга хэмжээ авах зорилго тусгажээ.

Улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар тодорхой амлалтуудыг улс орнууд өгч, 2020 оноос хэрэгжүүлж эхлэхээр байсан ч биелээгүй. Учир нь энэ нь бодит амьдрал дээр биелүүлэхэд хэцүү амлалт юм.

Нүүрсний хэрэглээнийхээ 85 хувийг импортоор бүрдүүлдэг Энэтхэг улсад ч иргэд гар аргаар нүүрс олборлож, өдрийн хоолоо залгуулдаг. Энэтхэгийн Дханбад мужид олон мянган ядуус ердөө 2 ам.доллар олохын тулд өдөр болгон шахуу халуун наранд шаруулж, цагдаа нараас "бултан" байж 200 кг хүртэлх жинтэй нүүрс түрэн, 16 км зам туулдаг. Эдгээр хүмүүсийн олонх нь жилээс жилд давтамж нь нэмэгдэж буй үерийн улмаас газар тариалан эрхлэх боломжгүй болжээ. Гар аргаар нүүрс олборлогчдоос гадна Энэтхэгийн “Coal India” компани 2024 он гэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ жилд нэг тэрбум тоннд хүргэх зорилго тавьжээ. Тус компани дэлхийн хамгийн том нүүрс олборлогч гэгдэж буй.

Судалгаагаар Энэтхэг дэх эрчим хүчний хэрэглээ, шаардлага ирэх 20 жилд дэлхийн аль ч улсаас илүү хурдан нэмэгдэх төлөвтэй байна. Мөн хэт халалт нэмэгдэхийн хэрээр цахилгаанаар ажиллах сэнс, агааржуулагчийн хэрэглээ ч дагаад өссөөр байгаа аж. Үнэндээ чинээлэг орнуудад эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээ харьцангуй өндөр байдаг.

Тухайлбал, Энэтхэгийн дундаж иргэнтэй харьцуулахад америкчууд 12 дахин их эрчим хүч хэрэглэдэг нь тогтоогдсон. Түүнчлэн Энэтхэгт 27 сая гаруй хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна.

Нөгөө талд Шотландад эдгээр өдрүүдэд НҮБ-ын “COP26” чуулга уулзалт болж, улс орнууд хэрхэн түүхий нүүрснээс татгалзаж, хүлэмжийн хийг бууруулах талаараа уриалга гаргаж, амлалт өгцгөөж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг лоббидогчид дуу нэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр болсон түүхий нүүрснээс татгалзахыг уриалах аж.

Тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойлсноо нүүр бардам тунхаглав.

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлож, улсын нэгдсэн төсвийн 3.4 их наядыг уул уурхайн салбараас олохоор төлөвлөсөн. Уул уурхайн экспортын гол чиглэл Хятад улс нүүрснээс татгалзаад эхэлбэл манай улсын төсвийн орлого тасалдана гэсэн үг. Монгол Улс 2014 оны байдлаар жилд 34 мянган тонн нүүрсхүчлийн хийтэй дүйцэх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулсны 50.08 хувь нь эрчим хүч, 48.51 хувь нь хөдөө аж ахуй, 0.95 хувь нь аж үйлдвэр, үлдсэн 0.46 хувь нь хог хаягдлын салбараас ялгардаг гэсэн судалгаа гарсан байдаг.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, түүхий нүүрснээс хараат байдлыг багасгахаар улс орнууд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ч уламжлалт түлшийг бүрэн орлох хараахан болоогүй. Тиймээс хөгжиж буй, буурай орнууд гэлтгүй хөгжингүй Австрали улс ч нүүрсээ зарж амьдарч байна. Жишээлбэл, Австралийн ерөнхий сайд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо танилцуулахдаа нүүрсний олборлолтоо бууруулахгүйгээ мэдэгдсэн. Одоогоор Австралийн нүүрсний гол импортлогч Хятад улстай зөрчил үүссэнээс хориг тавьсан нь хоёр талд ихээхэн хохиролтой тусч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-03 193.218.118.125

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Улаанбаатар бол Луйварчдын хот....... 2021-11-03 103.10.22.39

Манай хүн цээж нүцгэн б** үүрч байгаад илтгэл тавихгүй дээ. Сүртэй байх байсан юм даа яг л шар данжаад Пу Тин данжаад шиг…

Avatar

Улаанбаатар бол Луйварчдын хот... 2021-11-03 103.10.22.39

Манай хүн цээж нүцгэн бууу үүрч байгаад илтгэл тавихгүй дээ. Сүртэй байх байсан юм даа яг л шар данжаад Пу Тин данжаа

Avatar

Улаанбаатар бол Луйварчдын хот. 2021-11-03 103.10.22.39

Манай хүн цээж нүцгэн б** үүрч байгаад илтгэл тавихгүй дээ. Сүртэй байх байсан юм даа яг л шар данжаад Пу Тин данжаад шиг.

Avatar

Зочин 2021-11-03 192.82.64.64

Нийсний гарцын нэмэгдүүлэх хэрэгтэй байна 2050 он хүртэл нүүрснээс салахгүй ээ цаашлаад 2100 он хүрнэ. Тэгэхээр энэ боломжоо ашиглаад 100 сая тонн-д хүргэх цаашлаад Энэтхэг зэрэг орон экспортлох нь зөв гэж харж байна. Орос бидэнд хэзээч тус болохгүй гай л болно. Харин эдийн засгийн их далай болох Хятад улсаа өгөөд явах хэрэгтэй. Баттулга балайгын яриагаар тойруулж төмөр зам татах нь хэнд ашигтай байсан бэ Орос-д ашигтай байсан. Манайх 40 саяыг өгч байхад Орос 80-200 сая тонн болгоод өсгөсөн бна.

Avatar

Иргэн 2021-11-03 202.126.89.17

Delhiin dulaaral hamgiin ih ashigtai tusah n Mongol gej bga uchir n delhiin hamgiin huiten niislel , manaih haluun dulaan orniig dagaj nuurs ene teree boliulj ene ter tenegteed demii, gargaaf shataah nuursgui garuud l nuursee bolii geed bgaa yum sh de, bodoh l heregtei mihailaa

Avatar

Зочин 2021-11-03 202.55.188.99

Танай сайтын эздүүдийн нэг 1м 20см өндөртэй баабар чинь нүүрс үнс болно таван толгойг хэрэггүй гээд байлуу кккк

Avatar

hujaa hurliiz tairdas baavar uu dee.. 2021-11-03 139.5.218.89

ter muu hurliiz baavariin amanaas oligtoi vg garahgui l dee. yahab evrop baruiunaas gants hoer vg suraad l toti shig davtaj ooriigoo aimaar uhaantai gej itgesen hvn l dee. daanch odoo bolovsoroltoi medlegtei zaluus olshirood hujaa baavariin huulij bichdeg nomuudiin vg ni vnendee jorlongiin vg l bsaniig meddeg boilson doo..

Avatar

Зочин 2021-11-03 66.181.190.22

ЧАМД ХУДЛАА МЭДЭМХИЙРЭХЭЭС ӨӨР ЧАДАХ ЮМ БАЙНУУ,,,, АЗИЗОВЫН ТЭЖЭЭМЭЛ ТРОЛЛОО,,,,ХОЙМРЫН АВДАР ДЭЭРХИ ГУУЛИН БУРХАН ДУУГАРААГҮЙ БАЙХАД ХОГЫН ТАНТАН ДОТРООС Б Ө Г С АРЧСАН ОБУХ ЦААС ДУУГАРЧ БОЛДОГ ЮМУУ,,,,,,ЭНД ТЭНД ХАА Л БОЛ ХААНА БАЛАЙРААД Л ЯВАХ ЮМ БАС Л э р л и й з х у р л и й з х у ж а а БИЧЭЭСТЭЙ,,,,,ТАХИАН ТАРХИТАЙ,,,,

Avatar

Зочин 2021-11-03 202.131.240.147

Цахилгаан хэрэглэхээ багасгахгүй бол нүүрснээс яаж салах билээ дээ. Өдрийн цагаар заавал гэрэл асаадал тийм байшин барилга барихгүй байх хэрэгтэй юм. Хамгийн тод жишээ нь Сандей Плаза, Цэцэг төвийн барилга байна. Ямар ч цонх байхгүй гадаа хичнээн нартай байсан ч байгалийн гэрэл ашиглах ямар ч боломж байхгүй. Тиймээс өдрийн цагаар заавал гэрэл асааж байгальд хүлэмжийн хий ялгаруулах гол шалтаг нь болж байгаа юм даа. Дэлхийн аварга том бохирдуулагчид хэрэглээгээ бууруулах нь хамгийн чухал юм.

Avatar

Зочин 2021-11-03 66.181.187.221

Амлалт авахуулах гээд байгааг нь дагуулаад амлаж л байх хэрэгтэй!! Ажил амьдрал дээрээ бол шаал өөр байхаа мэдэлгүй дээ!!?? Ккк.

Avatar

Zochin 2021-11-03 202.126.89.141

Oros,Hyatad 2060 gehed nuurs huchil torogchiig teglen gej amlaj bsan ,hyatadin nuursiin hereglee aajmaar buurah bh

Avatar

Зочин 2021-11-03 103.57.95.43

Улс орон чинь нүүрсний буянд амьдарч байхад энэ гэж эргүү мал энд тэнд очоод Далай ламын дүрд тоглохын. Хүйтэн ширүүн уур амьсгалтай онцлог нөхцөлтэй нүүрс түлэхээс гарц байхгүй Монгол орон цаашид яах болж байна.Эрчим хүчний салбарын асуудал БҮҮР том асуудал болж босч ирчихээд байна. Ядахдаа өмхий хулмаснууд УЦС бариулахгүй

Avatar

Зочин 2021-11-03 107.115.243.8

АА-ийн….дугаар ангийн ротын Улс төрийн орлогч дэслэгч цолтой худалчийн амнаас өөр юу гарах юм….

Avatar

Зочин 2021-11-03 69.138.79.229

Хаха. Энэ бүр дүрдээ оржээ. Дэлбэ дэлбэ авч байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж