“Squid Game” криптовалют дээр өнгөрсөн долоо хоногт бооцоо тавьсан хүмүүс Ням гаригийн оройноос Даваа гаригийн өглөө хүртэл “Netflix”-ийн хит цувралын тоглогчидтой адил хэцүүхэн тавилантай учрав.
Ганцхан долоо хоногийн дотор 310 мянга орчим хувиар өсөөд байсан криптовалютын ханш Ням гаригийн шөнөөс эхлэн огцом унасан нь энэхүү бизнесийг залилан байсан гэх хардлагыг төрүүлж байна.
Криптовалютийн сайт, нийгмийн сүлжээний хаягууд ч ор сураггүй болсон нь үүнийг илтгэж буй юм. Ням гаригийн шөнө дундад 38.27 ам.доллар байсан жетоны үнэ өглөөний 9:30 цагийн байдлаар 0.0030 ам.доллар хүртэл унажээ.
Твиттер “Squid Game” криптовалютийн нэвтрэх эрхийг хязгаарласны дараа энэхүү явдал болсон байна. “CoinMarketCap”-аас сэжиг бүхий криптовалютын талаар удаа дараа сэрэмжлүүлж байсан гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: FORTUNE
Холбоотой мэдээ