Путин: Биднээр оролдвол зүгээр өнгөрөөхгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Путин: Биднээр оролдвол зүгээр өнгөрөөхгүй

Путин: Биднээр оролдвол зүгээр өнгөрөөхгүй

"Бодлогын тэнцвэрт байдлыг алдагдуулах" гэсэн гадаадын аливаа оролдлогод жинтэй хариу барих болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт мэдэгдэв. Тэрбээр батлан ​​хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнуудтай Сочи хотноо уулзах үеэрээ ийнхүү мэдэгджээ.

Путин хэлэхдээ “Манай зарим нэг түншүүд Орос орны тэнцвэрт байдлыг алдагдуулах гэж удаа дараа оролдож байна. Оросын хилийн ойролцоо пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулах гэж байгаа нь үүний томоохон илрэл юм” гэжээ.

Мөн "Оросын аюулгүй байдалд заналхийлж буй эдгээр үйлдлийг бид зүгээр өнгөрөөж чадахгүй, зохих ёсоор хангалттай хариу барих болно" гэсэн юм. Энэхүү сануулгыг Европт дунд тусгалын пуужин байрлуулахаар төлөвлөж буй АНУ-д өгч байгаагаа ч Путин ил тод илэрхийлжээ.

Путин энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ ч мөн гараа хумхин суухгүй гэсэн юм. Орос улс 2025-2027 он гэхэд агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүчинд орчин үеийн зэвсэг, техникийн эзлэх хувийг 80 хувьд хүргэхээр төлөвлөж байгааг Путин мэдэгдэв.

Тэрбээр энэ долоо хоногт Оросын зэвсэгт хүчнийг хөгжүүлэх асуудлаар цэргийн төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийх юм. Тус улс зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд зориулсан арга хэмжээг жилд хоёр удаа явуулдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
21
ХахаХаха
20
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж