БНСУ зөвшөөрвөл Монгол Улс хуваарьт нислэг хийхэд бэлэн гэв | News.MN

БНСУ зөвшөөрвөл Монгол Улс хуваарьт нислэг хийхэд бэлэн гэв

COVID-19

БНСУ зөвшөөрвөл Монгол Улс хуваарьт нислэг хийхэд бэлэн гэв

БНСУ зөвшөөрвөл Монгол Улс хуваарьт нислэг хийхэд бэлэн гэв

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хунтай уулзжээ. Энэ үеэр БНСУ-ын элчин сайд хэлэхдээ "Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсаас ирэх тусгай үүргийн нислэгийн зорчигчдод бид тусгай шаардлага тавихаас өөр аргагүй. Нэг онгоцноос гурваас дээш хүнээс халдвар илэрсэн тохиолдолд тус улсын нислэгийг долоо хоног цуцалдаг. Уг нь хуваарьт нислэгээ сэргээчихвэл манай зүгээс татгалзах ямар ч асуудал байхгүй. Хуваарьт нислэгтэй орнуудад бол нислэг цуцлахгүй 60 хувийн дүүргэлттэй явах л шаардлага тавьж байгаа.

Дэлхийн олон оронтой бид хуваарьт нислэгийг сэргээсэн. Харин танай орны зүгээс хуваарьт нислэгээ эхлэхгүй, зөвхөн тусгай үүргийн нислэг хийгээд байгаа. Тусгай үүргийн нислэг дээр бид бусад оронд тавьдаг тооны хязгаарлалтаа тавихаас өөр аргагүй.

Дамжин өнгөрөх зорчигчдыг хүлээн авч байгаа. Мөн Өмнөд Солонгосоос Монгол руу явах нислэгийг зөвшөөрч байгаа" гэв.

Өмнөд Солонгос улс руу хуваарьт нислэгийг хэзээ эхлүүлэх талаар ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуягаас тодруулахад "Монгол Улсаас БНСУ-д хуваарьт нислэгийг эхлүүлэх хүсэлтэй тавьсаар байгаа. Эхний ээлжид арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоо хоногт нэг нислэг, арванхоёрдугаар сарын 1-нээс нислэгээ нэмж, долоо хоног тутам 5 удаагийн хуваарьт нислэг хийхээр яригдаж байна. Гэвч Монгол Улсад өдөрт батлагдах халдварын тохиолдол 1000 давж, "улаан бүс"-д тооцогдож байгаа тул нислэг хийх албан зөвшөөрлийг Өмнөп Солонгосын талаас өгөөгүй байна. Манай талаас тусгай үүргийн нислэг бус, хуваарьт нислэг үйлдэхийг ихээхэн хүсэх боловч тухайн улсын онцгой комиссын шийдвэр гараагүй, зөвшөөрөл хараахан олгоогүй” гэлээ.

Монгол Улсаас Covid-19-ын халдвартай зорчигч байнга ирж байгаа тул БНСУ дараах шинэ журмыг баталжээ.

  • Өмнөд Солонгос улс руу нэвтрэх боломжтой иргэд:  F-5, F-6…оршин суух үнэмлэхтэй иргэд түүний гэр бүл. Мөн A-1, A-2 виз буюу дипломат албан пасспорт эзэмшигч.
  • БНСУ руу нэвтрэх боломжгүй иргэд: Бүх төрлийн аяллын, эмнэлгийн виз болоод бусад төрлийн визтэй зорчигчид орно.

2021 оны арваннэгдүгээр сарын олон улсын нислэгийн хуваарь гарсан. Харин өнөөдрийн (2021.11.02) Улаанбаатар-Сөүл чиглэлд зөвхөн транзит нислэг үйлджээ.

Г.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-02 185.31.175.220

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

б 2021-11-02 192.82.67.226

Өвчнөө хяналтгүй алдчихаад битгий хуцоо

Avatar

Зочин 2021-11-02 66.181.161.80

"Бэлэн" гэдэг чинь зөвхөн онгоцны бэлэн байдал биш, иргэд маань халдваргүй эрүүл байхыг хэлнэ шүү дээ!!! 3-р тунгаас зугтаад байгаа малнуудаа хашаанд тууж оруулаад хүчээр вакцин хийгээчээ!!!

Avatar

хаха 2021-11-02 202.131.251.130

тухайн улсын онцгой комиссын шийдвэр гэнэ үү Солонгос манайх шиг улсын онцгой комисстой гэж тийм эргүү юм байхгүй шүү

Avatar

1778 2021-11-02 202.126.90.108

Урүүххөлдао

Avatar

Зочин 2021-11-02 202.126.88.157

Хүсэл Хяслын Хорвооо гэж…..

Avatar

Зочин 2021-11-02 202.179.8.166

ҮМХИЙ САМХАЙ ҮНЭРТСЭН, ООРК ЗЭВХИЙ ЦАРАЙТАЙ, СОЁЛГҮЙ БҮДҮҮЛЭГ, ХУЛГАЙЧ, ЯМААН ОМОГТОЙ МОЯА НАРТ БИТГИЙ ЗӨВШӨӨР. ГАДНЫ ОРОНД ОЧООД ЯМАР СОЁЛЖИХ БИШ, ЭНДЭЭ Л ООРКДООД БАЙЖ БАЙГ. СО-Д ОЧООД МУУ НЭР ГАРГАХААС Л ЦААШГҮЙ.

Avatar

Монголчуудаа гэж.... 2021-11-02 202.126.88.157

📌Монголчуудаа гэж…Эх орондоо бүгд DEVIL-н замналаар амьдарцгаах мөртөө, Хил даваал "Өө Усыг нь уувал ёсыг нь даганадоо" гэж ирээл сэмбэлзээд л шууд л маргаашнаас нь бүхнийг Ном ёсоор хийж БУДДА -н замналаар амьдрах буюу ёстой "гөлөг" болцгооно хөөрхий…
📌Монголчууд яагад Эх о
Орондоо байхлаа ийм муухай СЭТГЭЛГҮЙ, ХУВИА Л БОДСОН, ЁСЖУДАГГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ Авирлаад бдаг юм болооо ⁉️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж