Эрээнд сүүлийн гурван хоногт Covid-19 халдвар бүртгэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Эрээнд сүүлийн гурван хоногт Covid-19 халдвар бүртгэгдээгүй

Эрээнд сүүлийн гурван хоногт Covid-19 халдвар бүртгэгдээгүй

Цар тахлын улмаас Монголын хамгийн том боомт Замын-Үүдээр нэвтрэх ачаа тээврийн урсгал тасраад буй. Тус боомттой хиллэдэг Эрээнд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон юм. Хятадын тал энэ сарын 14-нд хилээ хааснаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд экспорт, импорт “тэг” зогссон. Тэр дундаа  нарийн ногоо "ховрын бараа" болж, дэлгүүр, худалдааны төвүүдийн лангуу хоосроод буй.

Харин Гаалийн ерөнхий газрын өгч буй мэдээллээр аравдугаар сарын 14-өөс  энэ сарын 1 хүртэл нийт 204.7 мянган тонн  бараа  импортолжээ. Бүх төрлийн импортын хүнсээ хэвийн татан авч байгаа гэнэ. Энэ тухай тус газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Эрээн хотын хилийн авто замаар нэвтрэх хэсэг тодорхойгүй хугацаагаар хаагдсан. Харин төмөр замаар нэвтрэх хэсэг хэвийн ажиллаж байна. Хятадын тал аравдугаар сарын 14-өөс хилээ хаасан ч нийт 204.7 мянган тонн бараа бүтээгдэхүүн импортолсон. Үүнээс 44.4 сая ам.долларын үнийн дүнтэй  28.3 мянган тонн хүнсний бараа бүтээгдэхүүн татан авсан.

Мөн нарийн ногоо 239.8 мянган тонныг импортолсон. Нэг үгээр хэлбэл, бүх төрлийн импортоор орж ирдэг хүнсний татан авалт тасраагүй, үргэлжилж байна” гэлээ.

Харин хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүнд илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар өглөө. Хилийн хоригтой холбоотой асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамнаас “Эрээний боомтод сүүлийн гурван хоногт Covid-19 халдварын өвчлөл бүртгэгдээгүй. Сүүлийн 21 хоногийн дараа тээвэрлэлт эхлэх байх. Хятадын талтай ачаа тээврийг хэрхэн нэвтрүүлэх тухай хоёр, гурван хувилбар яригдаж байна. Одоогоор  хувилбар гарц гаргалгааны талаар хэлэх боломжгүй” гэх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж