НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 26 дахь удаагийн бага хурал Шотландын Глазго хотноо аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 12-ны хооронд үргэлжилж байна. Тус хуралд хөгжингүй орнуудын төлөөлөгчид оролцож, нүүрстөрөгчийн хийн ялгаралыг бууруулах төлөвлөгөөг дахин шинэчлэх асуудлыг хэлэлцэж буй юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийн засаг захиргааг бүрдүүлсний дараахан "Уур амьсгалын өөрчлөлтийг Нэгдсэн улс болон дэлхий дахинд заналхийлж буй хамгийн том аюул" хэмээн зарлаж, бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосон юм. Мөн сүүлийн үед тохиож буй хар салхины мөчлөгийг "цаг уурын хямрал"-тай холбон үзэж байгаагаа есдүгээр сард мэдэгдэж байв.
Тэгвэл Даваа гаригт болсон тус хурлын нээлтийн үг хэлэх арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Байден нойрмоглож суусан нь сэтгүүлчдийн дуранд буусан байна. Тодруулбал, олон улсын төлөөлөгчдийн дунд сууж буй Байден удаан хугацааны турш зүйрмэглэж, туслах нь ирж түүнтэй ярилцах хүртэл унтаж буй нь видео бичлэгээр гарчээ.
78 насандаа ерөнхийлөгч болсон тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай төрийн тэргүүн юм. Бүгд найрамдах намынхан түүнийг утга найруулгын алдаатай үг хэлдэг, урьдчилан бэлтгэгдсэн асуултад хариулахаас өөрөөр хэвлэлийнхэнтэй харилцахаас татгалздаг хэмээн шүүмжилдэг. Байденыг нээлтийн үг хэлэхээр тайзан дээр гарахаас өмнөхөн ийн “нойр авсан” хэмээн таамаглаж байна.
ЭХ СУРВАЛЖ: NATIONAL REVIEW
Холбоотой мэдээ