Монголбанкны үнэт металл худалдан авалт буурчээ | News.MN

Монголбанкны үнэт металл худалдан авалт буурчээ

Монголбанкны үнэт металл худалдан авалт буурчээ

Монголбанкны үнэт металл худалдан авалт буурчээ

Монголбанк 2021 оны аравдугаар сард 3.2  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.

2021 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны аравдугаар сард 162,456.30 төгрөг байв.

Төв банк өнгөрсөн есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авснаар 2021 оны эхнээс өссөн дүнгээр нийт 15 тонн үнэт металл худалдан авсан билээ. Энэ нь 2020 оны есдүгээр сартай харьцуулбал 2.2 тонноор буурсан үзүүлэлт болжээ.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж