"Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ | News.MN

"Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

"Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

"Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюутан цэрэг” хөтөлбөрийг  анх санаачилснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тухайн хөтөлбөр нь их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулан оролцуулж ирсэн. Түүнчлэн цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэлзүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготойгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Харамсалтай нь, цар тахлаас болж уг хөтөлбөр хоёр жил завсарлаад байгаа юм. Тиймээс Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас цөөн хэдэн асуултад хариулт авлаа.


-Хоёр жил завсарлаад байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөр  дахин хэрэгжих үү?

-Цар тахлын улмаас “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр жил хойшилсон. Тиймээс ирэх оны гуравдугаар сарын 1-нээс оюутан цэргийн бүртгэл эхэлнэ. Мөн энэ жил хугацаат цэргийн татлагын нэгдүгээр ээлжийг зохион байгуулаагүй, өнгөрсөн аравдугаар сард хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа.

Цэргийн ангид очсон цэргүүдээс халдварын тохиолдол цөөнгүй илэрсэн гэсэн. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Цэрэг татлагын үеэр Covid-19-ийн шинжилгээ авсан. Гэвч ангид очсон цэргүүдээс цөөн  халдвар илэрсэн. Халдвар илэрсэн алба хаагчдыг цэргийн ангийн эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа. Эмчилгээ хийж дууссаны дараа цэргийн албанаас чөлөөлнө.

-Аравдугаар сард цэрэг татлагыг зохион байгуулснаар оюутнууд нэг жилийн чөлөө авч цэрэгт явдаг. Халагдаад ирэхэд нь их дээд сургууль эхэлсэн байдаг учраас дахин нэг жилийн чөлөө авах болдог. Үүнээс шалтгаалаад үндсэндээ оюутнууд хоёр жилийн хугацаа алддаг. Энэ тал дээр бодлогын арга хэмжээ авах уу?

-Энэ талаар оюутнуудаас санал, хүсэлт тавьж байсан. Тиймээс цахимаар сурах боломжийг олгох нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа. Цэргийн ангид интернет танхим бий болгох чиглэлийг анги салбаруудад өгсөн. Энэ жилийн цэрэг татлагын 20 орчим хувийг оюутнууд эзэлж байгаа. Албаа сайн хааж, үлгэр жишээ байж чадвал нэг сарын өмнө халах боломжтой.

-Долоогоос наймдугаар сарын хооронд цэрэг татлагыг зохион байгуулж болдоггүй юм уу?

-Цэргийн албаны хугацааг, цаг улирлаас шалтгаалан судалж байна. Цэргийн албатай холбоотой бодлогын шинэчлэлийг хийх ёстой. Тиймээс би өөрөө ажлын хэсгийг ахлаад ажиллаж байгаа. Энэ талаар тусгайлан мэдээлэл хийх болно.

-Цэргийн дэглэмээс болоод хүний амь эрсэдсэн цөөнгүй тохиолдол гарсан. Үүнээс болоод цэрэгт явах залуусын тоо буурсан уу?

-Цэргийн албад явж байгаа залуус айдастай байж болохгүй. Айдастай цэргийн анги байж болохгүй. Цэргийн ангид нэг нэгнээ зодож, дарамтална гэдэг зохисгүй зүйл. Тиймээс үүнийг арилгахын тулд хатуу тэмцэж байна. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхний хоёр сард гарсан үйл явдалтай холбогдуулаад хатуу арга хэмжээ авсан. Үр дүн нь гарч байна.

Одоогийн байдлаар анги салбар дээр оны ялгаа гэж байхгүй. Нэг жил цэрэгт татаж байгаа. Тиймээс дараа оны цэрэг, дээд, доод оны ялгаа байхгүй. Хуучин, шинэ цэргийн ялгаа, дарга цэргүүдтэйгээ хууль бусаар ханддаг зүйл үүсгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч байгаа. Энэ оны хоёрдугаар сараас хойш энэ төрлийн зөрчил цэргийн ангиудад гараагүй. Цэрэг гэдэг бол Монгол Улсын иргэн. Тийм учраас хүний эрхийн хүрээнд зөв зүйтэй харилцах ёстой.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-02 185.31.175.220

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зөв 2021-11-02 43.228.130.188

3 сарын хугацаанд Оюутан цэрэг сургалт зөв өө

Avatar

Зочин 2021-11-02 43.228.129.119

Ковид-19 цар тахлаас болж оюутан цэрэг татлага явагдаагүй. Энэ хугацаанд цэрэгт татагдаагүй олон залуучуудыг яах вэ? Ямар дүрэм, журам байна вэ? Хаана хандах вэ?

Avatar

шоо 2021-11-02 66.181.161.98

Дандаа л арын хаалга танил тал харсан оюутнууд 2 сар алба хаасан нэртэй байж байгаад л дуусгадаг шүү дээ. Энэ оюутан цэрэг, хугацаанаас нь өмнө хална гэсэн али шог юмаа больчихмоор юм аа

Avatar

Зочин 2021-11-02 202.21.98.34

оюутан цэрэг зүгээр сайн оюутны өөрийн хүсэлтээр явуулдаг юм байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж