Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд өнгөрсөн долдугаар сараас эхлэн “Хариуцлагын гэрээ”-г байгуулж эхэлсэн. Хэрэв гэрээг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар торгуулахаас эхлээд үйл ажиллагааг нь хаах хүртэл хариуцлага тооцохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй.
Тэгвэл урлаг соёлын үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан “Хариуцлагын гэрээ”-нд өөрчлөлт оруулж, чангаруулахаар болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Урлаг соёлын үйл ажиллагааг нээж байгаа тул “Хариуцлагын гэрээ”-нд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Гэрээнд өмнө нь үзвэр үйлчилгээний газруудыг үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байсан. Иймд гэрээг шинэчилж, зүйл заалтууд нь өөрчлөгдөнө. Мөн шинэ заалтууд ч нэмэгдэнэ. Тиймээс “Хариуцлагын гэрээ” учир дутагдалтай учраас шинэчилж байна гэсэн үг биш. Ер нь “Хариуцлагын гэрээ” илүү хатуу болно.
Гэхдээ халдвар хамгааллын дэглэм, гэрээгээр хүлээсэн үүрэг, УОК-ын журмыг зөрчдөг аж ахуйн нэгжүүдэд л арга хэмжээ авна. Худалдаа үйлчилгээний байгууллагууд хувь хүний ард нийгмийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгааг ойлгохгүй байна. Зөвхөн ашгаа бодохгүй хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна” гэлээ. Түүний мэдээлснээр Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт аж. Энэ тухай цааш нь үргэлжлүүлэн ярихдаа “Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Аравдугаар сарын нэгнээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно.
Энэ дагуу аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаж, үйлчилсэн гэх шалтгаанаар зөвшөөрлийг нь цуцалсан” гэлээ.
“Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байгаа юм.
Зочин 2021-11-02 202.55.188.103
Энэ Малнууд татвараар тэжээгддэг үхэрнүүд байж Татварыг нь битгий өг.
Зочин 2021-11-02 5.149.250.222
ГЭРЭЭ МЭРЭЭ БИТГИЙ ТЭГЭЭРЭЙ,
ТЭГВЭЛ ТАТВАРАА БИТГИЙ ТӨЛ dOUBLE STANDARD аа ӨӨРЧЛӨӨГҮЙ ЦАГТ БИТГИЙ ТАТВАР ТӨЛ
ТА НАРЫН ТАТВАРААР АНДЛАЛ ГЭЭД ХӨШӨӨ БАРИАД БУУЛГААД 2 ТЭРБУМ АВААД 1 ТЭРБУМААР ЕС ЭЭЖДЭЭ МАРШИЛД ЭЭЖДЭЭ БАЙР АВЧ ӨГСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ ХАРДАЖ БА
зочин 2021-11-02 122.201.22.173
Зайсанд байрлах шадар саад С.Амарсайханы баар одоо хүртэл шөнө хөгжим хангинуулаад ажиллаж байна лээ, та бүхэн эрхийг нь цуцалсан гэсэн худлаа л юм байна лээ
Зочин 2021-11-02 202.170.65.54
Энэ ковидыг хумьж чадахгүй байгаа нь энэ бодлого шийдвэр гаргагчдийн 100% буруугаас болсон болохоос ямар аж ахуйн нэгж, үйлчилгээний газраас болсон уу? Больж үз!!! Мал Сумтайбазараа зайлаад өг
Зочин 2021-11-02 202.170.65.54
Битгий х**!!!! та нар болохоор дураараа сонгуулийн бөөгнөрөл, шоу зохиож хавтгай тарааж болдог, харин жирийн шударга иргэд арай чүү ашиг ч байхгүй үйл ажиллагаа явуулаад бас торгуульж суух уу!!! муу малнууд