Энэ сарын 5, 8, 15-нд нислэг үйлдэж, Бээжингээс эм татна

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Энэ сарын 5, 8, 15-нд нислэг үйлдэж, Бээжингээс эм татна

Энэ сарын 5, 8, 15-нд нислэг үйлдэж, Бээжингээс эм татна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн нөөц хомсдсон талаар болон импортын эмийг хэрхэн татаж авах зохицуулалт хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

Эмийн чанар, нөөц, үнийн бодлого дээр зохицуулалт хийж байгаа. Замын-Үүдийн хил хаагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас бүх судалгааг авч эм ханган нийлүүлэх байгууллагуудын  төлөөлөлтэй нь уулзаж хаана, ямар эм тасарсан байгаа талаар, ямар эм хэд хоногийн нөөцтэй байгаа мэдээллийг авсан.

Бээжин рүү агаарын тээврийн зохицуулалт хийж, Тяньжинд саатсан эм тариаг яаралтай татах зохицуулалт хийж эхнээс нь татаж авч байна.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүнсний тээвэрлэлтийг ч мөн хийж байгаа. Монгол Улс эмийн 50 хувийг импортоор авдаг. Үүнээс дотоодод үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүний 90 орчим хувийн түүхий эдийг авдаг. Эмийн тухайд харилцан адилгүй нөөцтэй байгаа. Зайлшгүй шаардлагатай, тасарч байгаа эмийг эхний ээлжид агаарын тээврээр татан авна.

Агаарын тээвэр байнга нислэг хийж байгаа. Бээжин болон Инчён дээр гацсан тээвэрлэлтийг хийж байна. Үүнээс Эрүүл мэндийн яамны зохицуулалт хийж байгаа. Нислэг энэ сарын 5, 8, 15-нд хийгдэнэ. Вакцины хугацаатай холбоотой мөн асуудал яригдсан. "Pfizer" компаниас үйлдвэрлэгдсэн вакциныхаа хадгалах хугацаагаа гурван сараар сунгасан. Үйлдвэрээс нь ийм шийдвэр гаргасан учир шошго дээрх мэдээлэлд иргэд ач холбогдол өгч, хугацаа нь дууссан вакциныг хийж байна гэж айх шаардлагагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж