Covid-19-ийн вакцинд 5-11 насны хүүхдүүдийг хамруулахаар судалж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаар хэвлэл мэдээллийн салбарынханд танилцуулсан мэдээллийн үеэр Шадар сайд С.Амарсайхан "АНУ-д файзер вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыг энэ долоо хоногоос вакцинжуулж эхлэх гэж байна. Манай улсын хувьд файзер вакцины нөөц 5-11 настнуудаа бүрэн вакцинжуулах хэмжээнд хангалттай байгаа ч одоогоор хийж эхлээгүй. ДЭМБ, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг хүлээж байна" гэлээ.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар covid-19-ийн вакцины хоёрдугаар тунд 2.139.952 иргэн хамрагдсан бол дархлаа сэргээх тунг 418 мянга гаруй иргэн тариулжээ.