"The Hu" хамтлагийн аялан тоглолт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

"The Hu" хамтлагийн аялан тоглолт өндөрлөв

"The Hu" хамтлагийн аялан тоглолт өндөрлөв

Монголыг олон улсад сурталчилж буй "The Hu" хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо АНУ-аас эхлүүлж, амжилттай өндөрлүүлэв. Тэд энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр эх орноосоо мордсон юм.

"The Hu" хамтлагийнхан дараа нь Европын орнуудаар тоглолт хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийх гэнэ.

Тэд 2019 онд  амжилт, бүтээлээр арвин жил байсан. Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж