Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын хоногийн ээлжит мэдээллийн графикийг нийтэллээ.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1021 тохиолдол шинээр бүртгэгдсэний 690 нь нийслэл Улаанбаатар хотод, 331 нь орон нутагт илэрчээ.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт Covid-19 халдварын шалтгаант өвчлөлөөр 41-60 насны дөрөв, 61-80 насны дөрөв, 81-ээс дээш насны хоёр, нийт 10 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дундаас 301 хүний биеийн байдал хүнд байна.