Э.Оюунболдын бөхийн карьер төгссөн үү?

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын бөхийн карьер төгссөн үү?

Э.Оюунболдын бөхийн карьер төгссөн үү?

Улсын цол олгох, төрийн наадам энэ жил болоогүй ч чансаа өндөр 512 бөхийн барилдаан өнгөрсөн зун Хүй долоо худагт болж, бөхөд хайртай ард түмнээ баясгасан. Бяртай бол яртай, яртай бол бяртай гэгчээр допингийн шинжилгээнд хамрагдсан 18 бөхийн дөрвөөс нь допинг илрэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрчээ. Үндэсний бөхийн холбооноос ч тэдэнд энэ талаар мэдээлж, Б сорьцоо дахин шинжлүүлэх эсэхийг нь асуужээ. Дүрэм ёсоороо бөхчүүд 10 хоногийн дотор буюу арваннэгдүгээр сарын 8-н гэхэд Б сорьцоо шинжлүүлэх эсэх хүсэлтээ мэдэгдэх аж.

Хамгийн сүүлд 2020 оны Улсын их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрч, бөхчүүд ч Б сорьцоо шинжлүүлэлгүй А сорьцын хариутайгаа эвлэрсэн билээ.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл энэ онд хуралдаж, тус холбооноос дангаараа болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах заалтыг дүрмэндээ шинэчлэн оруулсан.

Энэ дүрмээр Э.Оюунболдоос бусад бөхчүүд 40 сая төгрөгийн торгуульд унаж, 4 жилээр барилдах эрхээ хасуулахаар болж байна. Харин залуу арслангийн хувьд найм болон түүнээс дээш жилээр эрхээ хасуулах аж.

Өдгөө 28 настай тэрбээр дахин найм жилээр барилдах эрхээ хасуулбал төрийн наадамд дахин түрүүлэх хүсэл нь үгүй болох биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж