Б.Чинзориг медаль хүртэхэд нэг алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2021.11.02-нд нийтлэгдсэн

Б.Чинзориг медаль хүртэхэд нэг алхам ойртлоо

Б.Чинзориг медаль хүртэхэд нэг алхам ойртлоо

"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Б.Чинзориг өчигдөр/2021.11.01/ шөвгийн наймд үлдэхийн төлөө Мексикийн тамирчин Марко Эрнандезтэй тулалдаж ялав.

Ийнхүү тэрбээр хагас шигшээ шатны төлөө Казахстаны боксчин Аблаихан Жуссуповтой тулалдахаар боллоо.

Бусад тамирчдын тухайд,

  • 48 кг:Г.Ган-Эрдэнэ эхний тулаандаа Балбын тамирчин Рабин Тапаг, хоёр дахь тулаандаа Германы тамирчин Кристофер Гоманыг тус тус ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээ шатны төлөө Беларусийн тамирчин Евгений Кармильчиктай тулалдана.
  • 51 кг:Х.Энхмандах эхний тулаандаа Азербайжаны тамирчин Масуд Юсифзадад ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • 54 кг:Э.Баярсайхан эхний тулаандаа Тайландын тамирчин Патипан Утаидаг ялсан ч хоёр дахь тулаандаа Барбадосын тамирчин Жабали Бридид ялагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.
  • 57 кг:Х.Энх-Амар эхний тулаандаа Казахстаны тамирчин Серик Темиржановд ялагдан, тэмцээнээ өндөрлүүлжээ.
  • 60 кг:О.Тулга эхний тулаандаа Тринадад Тобагогийн тамирчин Доннел Филлипийг ялсан ч хоёр дахь тулаанаа Финландын тамирчин Арслан Хатаевтай хийн шүүгч эмчийн шийдвэрээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.
  • 63.5 кг:Б.Мишээлт эхний тулаандаа Грекийн тамирчин Василеиос Макригианнисыг ялсан ч дараагийн тулаанаа Тайванийн тамирчин Лаи Чу-Энтэй хийж, ялагджээ.
  • 71 кг:О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөж, дараагийн шатандаа Тайландын тамирчин Пирапат Йасунёнтой тулалдан, ялагджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж